Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг хэрхэн 6 тэрбум евро халаасалсан бэ?
Германы Die Zeit-ын мэдээлж байгаагаар бол “Грета болон Беат Эрнман нарын фонд” (Stiftelsen The Greta Thunberg and Beata Ernman Foundation) нь Европын Холбооны оюуны өмчийн газарт "Skolstrejk" болон "Fridays For Future" гэсэн нэрийг эзэмших эрхийн тухай 018171380 дугаартай өргөдөл өгчээ.
Тэгэхээр энэ алдаршиж буй охин маань аль хэзээний өөрийн гэсэн фондтой болсон төдийгүй гэр бүлийнхээ сайн сайхан амьдралд аль хэзээний санаа тавиад амжсан юм байж. Гэхдээ л өөрийн гэсэн албан ёсны брэндтэй болно гэдэг бол том хөдөлж байгаагийн шинж. Маш том хөдөлж байгаагийн шинж билээ.
Хэрвээ 4-р сар хүртэл хэн нэг хүн түүний энэ өргөдлийн эсрэг утгатай өргөдөл гаргахгүй бол Грета нь брэнд эзэмшигч болж, албан ёсны бүх л бичиг баримтад тухайн брэндийн нэрийг дурдахын тулд Гретагийн хуульч нараас зөвшөөрөл авдаг болох нь. Нэг ёсондоо "Давосын чуулга уулзалтад Skolstrejk-г үүсгэн байгуулагч, Fridays For Future-ын удирдагч нар хүрэлцэн очжээ" гэж урьд өмнөх шигээ дуртай сэтгүүлч нь бичиж чадахгүй болох ба зөвхөн Гретагийн хуульч нарын зөвшөөрөл авсны дараа л ингэж бичих нь.
Урьд өмнө энэ бяцхан охины тухай аливаа сонин сэтгүүлийн нэг удаагийн дугаар дээр 5-6 нийтлэл бичигддэг байсан цаг саяхан.
Европын , ялангуяа Германы хэвлэл мэдээлэл нь Грета болон FFF-ийн тухай аливаа мэдээллийг дэндүү их өргөн сурталчилж байсан бөгөөд “FFF-ийн лидер Луиза Нойбауэр нь Siemens-ийг Австралитай аливаа харилцаа холбоогоо таслахыг шаардлаа”, “Гретта Тунберг ашигт малтмал олборлох аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэхийг зогсоохыг шаардлаа” гэх зэргээр байнга бичиж, нийтэлж байв. Ямар нэг хийрхэл гэмээр болж, Гретагийн нэр орохгүй улс төр, хэвлэл мэдээлэл гэж байхгүй юм шиг болон, өдөр тутмын мэдээлэлд төдийгүй долоо хоногийн тойм нийтлэлд ч өнөөхөө дахин давтаж сонины хамгийн тэргүүн нүүрэн дээр гарна.
Берлины ногоон бодлогын эсрэг 8000 фермерүүд трактортойгоо эсэргүүцэл илэрхийлж байгаа тухай та сонссон уу? Мюнхенд бас 6000 фермер жагссаныг? Мэдэхгүй, хэзээ тэгсэн гэж?
Бидний хувьд хамгийн чухал зүйл бол Грета ямар нэг зүйл зогсоохыг шаардсан гэсэн (шаардсан зүйлийг жагсаалтыг гаргаж болох юм) явдал болохоос тэр хаа хамаагүй фермерүүд бидэнд хамаагүй бололтой.
Харин яагаад ч юм түүний энэ фонд болон брэндийн тухай мэдээлэл маш бага байна. Дэлхийг нөмөрсөн короновирусын тархалттай холбоотой ийм байгаа биш бөгөөд даатгагчдын тооцоогоор Греттагийн брэнд нь бараг л "Greenpeace" болон НҮБ-ийн хэмжээний зүйл болж. Урьдчилсан үнэлгээгээр уг брэнд нь 3-6 тэрбум доллартой тэнцэх нь.
“Брэндийг бүртгүүлэн эзэмших нь бидний нэр төрийг буруу зүйлд ашиглахаас сэргийлсэн зорилготой болохоос ямар нэг санхүүгийн ашиг харсан зүйл огт биш юм шүү” хэмээн Греттагийн төлөөлөгч нар мэдэгдэж байгаа. Грета маань ч улам бүр сүүдрээс гарч байгаа бөгөөд одоо "хөөрхөн сургуулийн сурагч охин Шведийн парламентад очиж шаардлага хүргэхээр хичээл хаялаа” гэсэн дүрээс улам бүр өөр болж байна. Тэр хичээл хаялт ч гэсэн үнэндээ бас хачирхалтай зүйл байсан ба тэрээр 5 дахь өдөр болгон эмнэлгийн зөвшөөрлөөр хичээлд явахгүй байж болдог байсныг охин жагсаал цуглаан болгосон юм байна. Нэг ёсондоо хууран мэхэлж байжээ. Харин түүнийг дагах дэмжигч нар нь хичээлээ хаяж байгаа нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд удахгүй эцэг эх нь ихээхэн хэмжээний торгууль төлөх зүйл болох биз. Тэгээд л үргэлж болдог "лидер бүхнийг авч, дэмжиж байсан жирийн иргэд хоосон хоцорсон” тухай яриа яваандаа гарч эхэлнэ дээ.
Энд хэлэхэд Грета-Беатын нарын фонд нь ямар нэг ашгийн төлөө бус гэж байгаа боловч тэд нэг бол улаан цайм худлаа ярьж байна, эсвэл тэд энэ брэнд гээч нь ямар зүйл болох талаар ямар ч ойлголтгүй сууж байгаа хүмүүс бололтой.
Brand Trust хэмээх консалтинг компанийн бренд-стратегич Клаус Дитерийн хэлж байгаагаар бол "брэндийн нэрийг хамгаалж байгаа хүн болгон тухайн брэндийг ашиглаж байгаа гэдгээ батлах ёстой. Харин ингэж ашиглахгүй бол, эсвэл шүүхээр дамжуулан брэнд нэрээ хамгаалах хүсэлгүй бол энэ нь уг брэндийн нэрийг эргэн татах үндэслэл болно" гэжээ.
Энгийн үгээр тайлбарлавал : Фонд заавал санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хэрэгтэй ба энэ нь ямар нэг үүргэвч болон бусад зүйлд FFF гэсэн тэмдэг тавих хэмжээний юм биш байх нь ойлгомжтой болов уу. Шүүхэд очих хэрэг болгонд ийм өндөр үнэтэй болсон брэндийг хамгаалахын тулд олон өмгөөлөгч хэрэгтэй болох ба өмгөөлөгч болгоны хөлс 100 000 евро орчим байж таарна. Харин энэ бүхнээс татгалзвал брэнд маань албан ёсоор байхгүй болох нь.
“Хэрэглэж байгаа брэнд нэр нь л өөрийн эрхээ эдэлж байдаг” гэж Witte, Weller & Partner хуулийн компанийн мэргэжилтэн Марко Финдизен хэлсэн бөгөөд уг брэндийг хэрэглэж, ашиглаж байгаа гэдэг баталгааг бүртгүүлснээс хойш 5 жилийн дотор үзүүлэх ёстой ба ингээгүй нөхцөлд уг брэнд нь албан ёсны эрх чадвараа алдах юм байна.
Нэг үгээр хэлэхэд энэ гэрийнхэн бага сага мөнгө хийхээр шийдсэн бололтой ба тэртээ тэргүй энд тэндээс орж ирж байгаа санхүүгийн их урсгалыг фондын нэрээр цэвэрлэж авах гэсэн санаатай байх.
Грета Тунбергийн солиотой гэмээр үг яриаг ингэж ихээр сурталчлан дэвэргэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо ёстой амаа барьж эхэлж байгаа шинжтэй. Одоо энэ бүхнийг даган хашхирах биш харин чухам юу болоод өнгөрөв өө гэдгийг эргэн тунгааж эхэлж байх шиг. Үнэхээр дэлхийг дахиныг аврахын тулд юу хийх ёстой тухай удахгүй бас нэг баахан юм зохион ярьж бичих ба худал хуурмаг гэдэг бол хэвлэл мэдээллийн хэвийн байдал.
Харин аймшигт нүүрс, бузар нефть хэмээх зүйлээс болж (Нүүрснээс татгалзах программ) ажилгүй болж байгаа 80 000 жирийн хүмүүст энэ бүхнийг тайлбарлах нь хамаагүй илүү хэцүү зүйл байх болно. Бусад хүмүүсийн хувьд СО2 татвар шинээр төлж, өндөр үнэтэй цахилгаан хэрэглэж, дизель хөдөлгүүрт машинаар явах эрхгүй болно гэх мэт өөрчлөлт гарсаар.
Зурагтаар гарах бяцхан охиныг хаа хамаагүй бурахыг өдөржин харах ажилгүй болсон нөхдүүд энэ бүхнийг зөвшөөрөн суух болов уу? Тэр тусмаа тэр охин нь шидэт савааны хүчээр гэмээр богинохон хугацаанд тэрбумтан болж байхад шүү? Мэдээж ийм нөхцөлд тэрхүү ажилгүй болсон хүмүүс зурагтаа авч хана руугаа бяц шидэн , засаг төр, олон үгт энэ охин мэтийг бас бяц шидмээр санагдаж таарна гэж бодох юм. Хэрвээ ингэхгүй юм бол тэдэнд Грета, түүний солиорол яг л таарч байгаа юм байна гэж ойлгож болох нь.