Франц улс 2035 онд улс руу нь халдан довтолно гэж Бразилын батлан хамгаалах яам таамаглажээ
Франц улс ойрын 20 жилийн дотор Бразил улс руу дайралт хийх магадлалтай гэж Бразилын батлан хамгаалах яамны гаргасан тайланд дурджээ.
Хэдийгээр Францын элчин сайдын яам энэхүү мэдэгдлийг хошигнон хүлээн авсан хэдий ч тус улсын сүүлийн үед хэрэгжүүлж буй гадаад бодлогын өөрчлөлт нь Бразилтай илт зөрчилдөж байгаа нь ийнхүү хардах гол үндэслэл болжээ.
Франц улс өнгөрсөн оны 8-р сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаро нарын хийсэн уулзалтын дараа ширүүн гэж хэлж болох гадаад харилцаа өрнүүлж эхэлсэн юм. Баасан гарагт Фолха де Сан Паулогийн өдөр тутмын сонинд нийтлэлд Франц улс Амазон мөрний хөндийд өөрийн ноёрхлоо тогтоохыг хүсч байгаа бөгөөд үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Бразил улстай дайн хийхээс буцахгүй хэмээн үзэж байгаа талаар дурдсан байна.
"Батлан хамгаалахын хувилбарууд 2040" нэртэй 45 хуудас бүхий нэгэн баримт бичигт Бразилын армийн 500 өндөр албан тушаалын офицерууд Францыг 2035 он гэхэд ямар нэг цэргийн үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсан аж.
Гэхдээ Францын Бразил дахь элчин сайдын яам дээрх баримт бичгийг хошигнон хүлээн авсан бөгөөд өөрсдийн твиттер хуудсандаа "ийм зүйл төсөөлж чадсан хүмүүсийг магтахаас өөр яах билээ" хэмээн бичсэн байна.