Цагаан сар ба эдийн засаг

2020-02-10, 10:11 866 1
Цагаан сар ба эдийн засаг

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр хоёр долоо хоногийн дараа болох гэж байна. Энэ жилийн Цагаан сарыг коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх уриалгыг Улсын онцгой комиссоос гаргасан.

Мөн нутгийн, байгууллагын гэх мэт хавтгайруулан золгодог арга хэмжээнүүдийг бүгдийг албан ёсоор цуцалсан юм. Тэгвэл халдварт өвчний дэгдэлт буурахгүй байгаагаас Цагаан сарын баярыг албан ёсоор цуцлах шийдвэрийг гаргах санал иргэдээс олноороо гарч байна.  Иргэдийн хувьд зөвхөн аав, ээждээ золгоод, гэртээ уламжлалт ёслолуудаа үйлдээд энэ жилийн баярыг даруухан өнгөрөөх хандлага түлхүү байна. Ямартай ч олон жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалт том баярын цар хүрээ энэ жил нэлээд хумигдах төлөвтэй байна. Тэгвэл бид Цагаан сарын баярт  жил бүр ямар хэмжээний төсөв зарцуулдаг талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд үндэслэн дараах тоймыг бэлтгэлээ.

 

30 хүртэлх насныхны 25 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг

Цагаан сарын баяр тэмдэглэхэд нэг өрхөөс дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гарч байна. Монгол Улс 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 895 мянган өрхтэй гэж тоологджээ. Гэхдээ бүх өрх Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Ойролцоогоор тэдний 64 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж тооцоолжээ. Ингэхдээ нас насны ангиллаар нь гаргасан байна. Тухайлбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй айлуудын 45 хувь, 40-49 настай бол 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь Цагаан сарын баярт ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Энэ айлууд тус бүр  дунджаар 1.5 сая төгрөгийг баярт зарцуулвал улсын хэмжээнд 850 орчим тэрбум төгрөгийн зардлыг гаргадаг гэсэн тооцоолол гарч байгаа юм.  Өмнөх онуудтай харьцуулахад сүүлийн хоёр жилд зардлын хэмжээ өссөөр байгааг судалгаанд дурджээ.

 

Бор идээнд дийлэнх зардлыг гаргадаг

Нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 419 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.

Нэг өргийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ

 

Энэхүү хүснэгт нь 2019 оны нэгдүгээр сарын ханшаар боловсруулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн хувьд төдийлөн өөрчлөгдсөн зүйлгүй байна. Эх сурвалж: ҮСХ

Цагаан сарын баяраар зочлон ирсэн ах дүү, төрөл садан, зочдоо хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, хүн бүрийн гарыг цайлган гаргадаг уламжлалтай. Тэгвэл нэг айлын гаргаж байгаа зардлын 40-50 хувийг идээ ундааны зардал эзэлж байна. Баяраар бор идээ буюу бүхэл мах, бууз, банш, шимийн архи, цагаан идээ буюу цагаан идээ, ул боов, айраг сэлтийг бэлтгэдэг. Ойролцоогоор идээ ундааны зардалд 700 орчим мянган төгрөг зарцуулж байгаа бөгөөд үүний 60 хувийг бор идээ эзэлдэг байна. Тухайлбал, хонины ууцанд 200-250 мянга, хямдаар тооцоолвол гурван шил архинд 40 мянган төгрөг, 600-700 ширхэг бууз хийхэд 130-150 мянган төгрөг зарцуулдаг байна. Жил бүрийн Цагаан сарын баяраар хэвийн боов, ааруул, цагаан будаа, элсэн чихэр, үзэм, сүү, төмс, лууван, хиам, өргөст хэмх, майонез, ундаа, чихэр, жимсний худалдан авалт огцом нэмэгддэг.

 

Импортын бэлгэнд 360 тэрбум төгрөг гаргадаг

Цагаан сарын баярт гаргаж байгаа зардлын 60 орчим хувийг гарын бэлэгний зардал эзэлдэг. Ирсэн зочноо заавал гарыг нь цайлгадаг уламжлалаа дагасаар ирсэн энэ заншлыг тухайн айлын өнгө төрх, санхүүгийн боломжийг илтгэх нэг шалгуур болгож хавтгайруулсанд иргэд сэтгэл дундуур байдаг ч энэ заншлыг эвдэж чаддаггүй юм. Цагаан сарын гарын бэлэгний 80 орчим хувь нь импортоор орж ирдэг гэсэн судалгаа байна. Ингэхдээ ойролцоогоор жилд 360 тэрбум төгрөгийг гадны зэх зээлд, тэр дундаа өмнөд хөршийн зах зээлд гаргаж байна. Харин энэ жил халдварт өвчний улмаас хилийн зохицуулалт хийгдэж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүний худалдаа эрс нэмэгдэх төлөвтэй байсан ч цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх хандлага нь өмнөх жилүүдийнхээс дорвитой өсгөж чадахгүй нь бололтой.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнийн хувьд өндөр, сонголт багатай байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл боломжийн дундаж үнэтэй бэлгээр торго, тамхи, оймс, трико, алчуур, тос, саван, шоколад зэрэг нийтлэг хэрэглээний бүтээгдэхүүнүүд орж байна. Нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэхээр төлөвлөж нэг айлд 60 зочин ирнэ гэж тооцоолоход 780 мянган төгрөгийг зөвхөн гарын бэлгэнд зарцуулдаг байна.

Цагаан сартай холбоотой бусад сонирхолтой тоо баримтаас дурьдахад нийт өрхийн 60 орчим хувь нь банкны зээлээр баяраа тэмдэглэдэг гэсэн судалгаа байна. Түүнчлэн нийт зочдын мөн 60 орчим хувь нь авсан бэлгээ хэрэглэдэггүй гэсэн судалгаа ч байлаа. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн жилийн өдийд тооцоолж гаргаж байсан зардал буюу нэг айлын Цагаан сарын баярт зориулдаг 1.5 сая төгрөгийн зардалд дээл хувцас, хөөрөг, гоёл чимэглэл зэргийн өртөг ороогүй. Тэгэхээр монгол айл энэ баярт жилд хамгийн багаар бодоход дээрх зардлыг гаргадаг байх нь.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419