Францын жүдогийн домог Тедди Рине 9 жилийн дараа анхны ялагдлаа амслаа
Олимпын хошой, дэлхийн 10 удаагийн аварга, Францын жүдоч Тедди Рине нутагтаа Японы Кокоро Кагэүрад ялагджээ.
9 жилийн турш 154 дараалан ялалт байгуулсны дараа 100 кг-ийн жинд өрсөлдөж буй 30 настай франц жудоч маань Парисын Их дуулга тэмцээний гуравдугаар тойрогт Японы жудоч Кокоро Кагэурад ялагджээ.
Ринейн хамгийн сүүлд 2010 оны 9-р сард Токио хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй жинд финалд Японы өөр нэг япон жудоч Даики Камикавад ялагдаж байсан аж.
Рине ялагдлынхаа дараа "Олимпын тэмцээнд ялагдсан бол би сэтгэлээр унах байлаа. Ийм зүйл болох ёстой бол одоо болсон нь дээр." гэж хэлжээ.
Дэлхийн арван удаагийн аварга Ринейн рекордыг спортын ертөнцийн хамгийн том амжилтуудын нэгт тооцдог билээ.