Өвөл хэт дулаарснаас болж шумуул устах аюул нүүрлээд байна
Биологийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өвлийн улиралд агаарын температурын хэм хэт дулаарсан нь дэлхий дээрх шумуулын тоо толгой эрс буурахад хүргэж байна.
Москвагийн Улсын Их Сургуулийн Биологийн факультетийн Гидробиологийн тэнхимийн судлаач М.В. Ломоносова "Шумуулын тоо толгой буурах нь хүмүүсийг баярлуулах нь дамжиггүй. Гэхдээ энэхүү ноцтой өөрчлөлт нь экологийн тэнцвэрийг алдагдуулах учир бид бүхэн илүү нарийн судлах шаардлагатай" гэжээ.
Үүнээс гадна өвөл ичээнд ордог ихэнх амьтад хангалттай цас ороогүйгээс болж тарчилж байгаа аж. "Өвөл дулаахан өнгөрсөн учир хавар шумуулын нөхөн үржихүйд шаардлагатай орчин бүрдэхгүй" хэмээн эрдэмтэн Киммо Сааринений дүгнэжээ.