Элон Маск "Tesla"-д ажилд орох хүмүүст зориулсан уралдаан зарлажээ
Энэ сарын эхээр Элон Маск Tesla-ийн хиймэл оюун ухааны хэлтэст ажиллах орон тоо байгаа тухай твитертээ мэдээлжээ.
Үүнээс хойш 3 цагийн дараа тэрээр дахин нэг пост хийсэн нь өөрийн гэрт зориулан хийх хиймэл оюун ухааны хакатон (hack болон maraphon гэсэн үгнээс гаралтай, IT зохион бүтээгч нарын хамтын хүчээр тодорхой бэрхшээлийг шийдэх оролдлого ) зарлах санаатай байгаа тухай байв.
Элон “супер сонирхолтой ИИ-үдэшлэгийг 4 долоо хоногийн дараа Tesla AI багийнхантай зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа, урилгаа удахгүй танилцуулах болно" хэмээн шинэ постод бичсэн байна.
Маск нь Лос Анжелест ямар ч байсан 7 гэртэй бөгөөд чухам аль гэртээ тэрхүү хиймэл оун ухааны хакатон хийх гэж байгаа тухайгаа дурдсангүй. Гэхдээ энэхүү сонирхолтой ажлыг хийхэд ямар шаардлага тавьж байгаа тухайгаа харин тодорхой бичжээ.
“Шинжлэх ухааны докторын зэрэгтэй байх шаардлагагүй нь тодорхой ба харин хиймэл оюун ухааны үндсэн зарчмын тухай нарийн гүн ойлголттой, тархины үйл ажиллагаагаа үнэхээр хэрэгтэй зүйлд зарцуулж чаддаг байх (энэ нь хамгийн чухал зүйл) зэрэг чанар хэрэгтэй. Бас та саяхан сургууль төгссөн эсэх нь ямар ч хамаагүй шүү” гэж тэрээр дараа дараагийнхаа постод бичсэн байна.