Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусийн тархалтын улмаас амны дэлхий даяар амны хаалтын хомстол үүсч болзошгүйг анхааруулаад байна. Сүүлийн сар гаруйн дотор олон улс, тэр дундаа Азийн орнуудад амны хаалтын эрэлт 100 дахин нэмэгдсэн ажээ.
Швейцарын Женев хотноо болсон ДЭМБ-ын уулзалтын үеэр Хятад, Япон, Филиппин зэрэг орнуудад 20 тутамд нэг амны хаалт байгааг анхааруулаад түүний тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах санаачлага гаргажээ. Энэхүү санаачлалын хүрээнд тус байгууллагын гишүүн орнууд нийт 1 тэрбум гаруй ам. доллар амны хаалтын үйлдвэрлэлд хандивлах шийдвэр гаргасан байна.