Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн хоёр ажилтнаа халжээ
Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах асуудлаар АНУ-ын сенат хуралдаж цагаатгасан билээ. Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, сенатын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгаж байсан юм.
Тэгвэл тус хурал дээр өөрийн эсрэг мэдүүлэг өгсөн 2 ажилтныг халж байгаагаа Трамп мэдэгджээ. Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Украины асуудлыг хариуцсан шинжээчээр ажилладаг Александр Виндман болон Европ дахь Америкийн элчин сайд Гордон Сондланд нар ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм байна. Тэд Трампын шүүх хуралд гэрчээр оролцохдоо түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн мэдүүлэг өгсөн юм.
Шинжээчид Дональд Трамп энэхүү үйлдлээрээ өөрийг нь эсэргүүцсэн бүгдийг арчиж хаяна гэдгээ харуулж байгаа хэмээн онцолсон байна. Өмнө нь Трамп өөрийн ажилтнууд нь түүний эсрэг мэдүүлэг өгч байгаад сэтгэл дундуур байна хэмээн мэдэгдэж байсан аж.