Дэлхийн өмнөд туйл болох Антарктидад цельсийн нэмэх 18.3 хэмийн дулаан болж байна. Урьд өмнө нь хэзээ ч Антарктидад ийм халуун болж байгаагүй хэмээн Аргентины Эсперанза судалгааны бааз мэдээлсэн байна.
Хамгийн сүүлд 2015 онд тус тивд 17.5 хэм хүртэл халж байсан нь өмнөх рекорд байсан юм. Антарктидын баруун хойд хэсэгт ийм хэмжилтийг хийсэн бөгөөд мөсөн тивийн бусад хэсгүүдээс тухайн бүст хамгийн эрчимтэй дулаарч байгаа аж. Тус хэмжилтийг НҮБ-ийн цаг уур судалгааны байгууллага баталгаажуулсан бөгөөд тус төвийн төлөөлөгч Клэйр Нулис "Дээрх тоо Антарктид тивийн хувьд байж боломгүй үзүүлэлт юм" гэж мэдэгджээ.
Сүүлийн 50 жилийн дотор Антарктид тивийн агаарын температур цельсийн 3 хэмээр нэмэгдсэн болохыг цаг уурчид анхааруулж байгаа. Хэрвээ энэ эрчээрээ нэмэгдээд байвал тус тив бүрэн хайлж далайн түвшин 3 метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.