Европын холбоо "iPhone" болон "Android" утсыг ижил цэнэглэгчтэй байхаар хуульчилжээ
Европын Холбоо "iPhone" болон "Android" загварын утсыг нэг загварын цэнэглэгчтэй байх ёстой гэсэн хууль гаргажээ. Тус хуулийг Европын парламентад өргөн барьсны дараа төлөөлөгчдийн ихэнх нь дуу нэгтэйгээр дэмжсэн байна.
Цаг үргэлж ухаалаг төхөөрөмж-ний цэнэглэгч хошуу өөрчлөгдөж байгаагаас болоод хэрэглэгчид шинэ цэнэглэгч авах ёстой болдгийг тус парламентын гишүүд шүүмжилсэн байна. Үүнээс болоод мөн хэрэггүй цэнэглэгчний тоо нэмэгдэж асар их электрон хаягдал үүсдэг болохыг байгаль хамгаалагчид сануулжээ.
Энэ талаар "Apple" компанийн төлөөлөгч "Европын холбоо технологийн дэвшлийг дэмжихээс илүүтэйгээр ухраах зорилт тавьж байгаа нь харамсалтай байна. Үүний оронд хөгжил дэвшлийг дэмжсэн хууль батлахыг уриалж байна" гэж мэдэгдсэн юм.