Иемен дахь Аль-Кайдагийн толгойлогчийг устгасан болохоо АНУ зарлажээ
Алан хядах Аль Кайда бүлэглэлийн толгойлогч Кассим ал-Римийг Иемэн улсад байхад нь устгасан болохоо Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. 2-р сарын нэгэнд Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор хийсэн бөмбөгдөлтийн дараа Кассим ал-Римийн цогцос олдсон аж.
Цагаан ордны төлөөлөгч "ал-Рими үгүй болсноор АНУ-ын нэг том дайсан үгүй боллоо. үүний үр дүнд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаад зогсохгүй Аль Кайдаг устгахад нэг алхам ойртлоо" гэсэн байна.
Америкийн агаарын хүчин ал-Римигийн байршлыг 1-р сарын сүүлчээр олсон бөгөөд тус ажиллагааг долоо хоногийн турш төлөвлөсний эцэст агаарын бөмбөгдөлтөөр устгасан аж.
Кассим ал-Рим нь 2015 онд Осама Бин Ладен алагдсаны дараа түүний шууд залгамжлагч болсон Айман ал-Завахаригийн баруун гарын хүн байсан аж.
Ал-Завахири 1998 оны Америкийн элчингүүдийн бөмбөгдөлтийг толгойлж байсан ба түүний талаарх мэдээлэлд 25 сая долларыг амласан байдаг. Түүний нэрээр ал-Рими олон хүмүүсийг террорист бүлэглэлдээ элсүүлсэн бөгөөд Иемений иргэдийн эсрэг олон аллага явуулсан байна.