Худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ
Шинэ коронавирус Баянзүрх дүүрэгт илэрлээ гэж олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан иргэн Э-г хоёр сая төгрөгөөр торгосон байна. “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч, хөл хорио тогтоож байна” гэх худал мэдээллийг өнгөрсөн сарын 25-нд фэйсбүүктээ оруулсан иргэн Э-г Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгасан бөгөөд худал мэдээлэл болохыг нь тогтоожээ.