Хонконгийн тэмцэгчид Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшжээ
АНУ-ын сенатор Марко Рубио, төлөөлөгч Жеймс МакГоверн нар Хонконгт ардчиллын төлөөх тэмцэж буй иргэдийг 2020 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.
Марко Рубио Нобелийн Энх тайвны шагналын хороонд "Энэ хотын иргэд "гайхалтай зохион байгуулалттай, уялдаатай, гэхдээ туйлын удирдагч, уян хатан эсэргүүцлийн хөдөлгөөн зохиог байгуулж чадсан учраас нэр дэвшүүлж байгаа. Эр зориг, шийдэмгий байдлаараа дэлхийн иргэдэд урам зориг хайрласан Хонконг дахь сая сая иргэдэд энэхүү шагнал урам өгөх болно "хэмээн мэдэгджээ .
Өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь одоо хүртэл үргэлжилж байгаа юм. Анх жагсагчид Хонконгоос эх газрын Хятад руу хоригдол шилжүүлэх тогтоолыг эсэргүүцэж байсан билээ. Тус хуулийн төслийг цуцалсан ч одоо тэмцэгчид жагсаалд оролцож байгаад баригдсан иргэдийн суллах, хүч хэтрүүлэн хэрэглэсэн цагдаа нарт хэрэг үүсгэх зэрэг шаардлага тавин тэмцлээ үргэлжлүүлж байна.