"Трампын зууны тохироо" - Израиль, Палестины асуудлыг тэр хэрхэн шийдэх гэж байна вэ?

"Трампын зууны тохироо" - Израиль, Палестины асуудлыг тэр хэрхэн шийдэх гэж байна вэ?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь 1-р сарын 28нд Ойрх Дорнодын хямралыг шийдэх өөрийн гэсэн энхийн төлөвлөгөөг олон түмэнд танилцууллаа. Тэрээр Иерусалимыг Израилийн нийслэл байх нь маргаангүй боловч хотын дорнод хэсгийг шинэ Палестин улсын нийслэл болж болох тухай энэ төлөвлөгөөндөө тусгасан байна. Уг төлөвлөгөөг Израиль улс бүрэн дэмжиж байгаа бол харин Палестины төлөөлөгч нар хатуу эсрэг байр суурьтай байгаа билээ.

Энэ төлөвлөгөөг ихээхэн нууц байдалд боловсруулсан бөгөөд эцсийн хувилбар болгон гарын үсэг зурах үед Трампын охин Иванки Трампын нөхөр Жаред Кушнер байлцсан байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг байлцах үед зарласан энхийн төлөвлөгөө нь Палестинчуудын хувьд “хамгийн сүүлийн боломж байж болох” юм хэмээн АНУ-ын ерөнхийлөгч анхааруулсан байна.

Хоёр жил хагасын өмнө АНУ нь Израиль дахь өөрийн элчин сайдын яамаа Тель Авиваас Иерусалим руу шилжүүлснийг Палестинчууд эсэргүүцэн Вашингтонтой шууд харилцаа холбоогоо тасалсан учраас энэ төлөвлөгөөг боловсруулах явцад оролцох, өөрийн байр сууриа тусгуулах талаар юу ч хийж  чадаагүй билээ. Өөрийнх нь эрх ашгийг бодолцоогүй гэж үзсэн учир ХАМАС бүлэглэл (Израиль, АНУ, Европын холбоо энэ бүлэглэлийг террорист бүлэг гэж үздэг) нь бусад олон Палестинчуудын хамт уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаа юм.

Трампын төлөвлөгөөгөөр бол Израиль нь Иерусалимыг хянасан хэвээр үлдэх, Иордан голын баруун эрэг дэх Израилийн иргэдийн суурин газрууд нь мөн Израилийн бүрэлдэхүүнд албан ёсоор тооцогдох ёстой юм байна( Палестинчууд энэ нутгийг Израиль хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэж үздэг). Мөн Палестины удирдагчид Хамас болон Исламын жихад зэрэг бүлэглэлийг террорист бүлэг гэж тооцон зэвсгийг нь хураах, авилгын эсрэг хууль гаргах зэрэг олон томоохон өөрчлөлт хийх ёстой. Зөвхөн ийм нөхцөлд дорнод Иерусалим нийслэлтэй Палестин улсыг хүлээн зөвшөөрч эдийн засгийн томоохон тусламж үзүүлэх болно гэж төлөвлөгөөнд тусгагдсан байна. Бас Палестины дүрвэгчдэд нөхөн төлбөр олгох, тэд Палестинд эргэн ирэх болон өөр бусад улс орон зөвшөөрсөн нөхцөлд тухайн улсад оршин суух зэрэг боломж олгох юм байна.

“Хоёр улсын цаашдын ирээдүй, Израиль улсын аюулгүй байдлыг Палестинчууд хүлээн зөвшөөрөх зэрэг олон чухал асуудлыг шийдэх энэ бодит , боломжит төлөвлөгөөг та бүхэнд санал болгож байна” гэж Дональд Трамп мэдэгдсэн билээ. Тэрээр ирээдүйн Палестин улс нь цэрэггүй бүс болж, армигүй, нисэх хүчингүй, өөрийн агаарын хил дотор хяналт тавих эрхгүй байх ёстой гэж үзэж байгаа юм.

Цагаан ордон албан ёсны мэдэгдэлдээ энэ төлөвлөгөөний хүрээнд Израилийн удирдагч нар Палестин улс байгуулахыг зөвшөөрсөн төдийгүй одоогийн Палестины автономит мужаас бараг хоёр дахин их газар нутагтай Палестин улс бий болохыг дэмжсэн хэмээн сануулсан байна. Мөн Израиль нь дөрвөн жилийн турш буюу энэхүү шилжилтийн үед Палестины нутаг дахь өөрийн иргэдийн суурьшлыг өргөжүүлэхгүй байх үүрэг хүлээжээ.

Трампын санал болгож буй газар нутгийн хуваалт

Бас Ирээдүйн Палестин улс нь хөрш Иордан улстай холбогдох хоёр авто замтай болох, Иордан голын баруун эрэг нь Иорданы хилээс Израилийн зурвас хэсэг бүхий нутгаар тусгаарлагдах, Газын зурвас нь баруун эрэгтэй газар доорх асар том хонгилоор холбогдох, Египетийн хилийн дагуу хоёр том суурин газраар хиллэх зэрэг боломжтой байх нь. Сонирхуулахад энэ төлөвлөгөөнд  тусгасан газрын зураг дээр албан ёсоор Сирийн нутаг гэгддэг Голаны өндөрлөг нь Израилийн газар нутаг хэмээн тэмдэглэгдсэн байна.

Энэхүү “зууны тохироо” хэмээх нэртэй төлөвлөгөө зарлагдсан гэсэн мэдээ гарсны дараа Палестины автономийн тэргүүн Махмуд Аббас нь уг төлөвлөгөөг “зууны алгадалт” хэмээн нэрлэж эрс эсэргүүцсэн билээ. Хэдийгээр Махмуд Аббас ийн эсэргүүцэж байгаа боловч Палестинчуудын хуучин холбоотон болох Египет, Арабын Эмират зэрэг улс нь израиль-палестины гэрээ хэлцэл хийх явдлыг дэмжиж байгаагаа “зөөлнөөр” мэдэгдэж байгаа юм. Харин Исламын жихад бүлэглэлийн нэгэн удирдагч болох Дауд Шихаб нь Трамп, Нетаньяху нарын боловсруулсан уг төлөвлөгөөг “ тухайн бүс нутагт үзэн ядалт, хардалт хүчирхийлэл авчрах хоосон үлгэр” хэмээн мэдэгдсэн байна.

Израилийн сөрөг хүчний зарим улс төр судлаачид нь “ Трампын төлөвлөгөө нь зөвхөн Израилийн дотоод улс төрийн хүрээнд нөлөөлөх зорилготой зүйл болохоос араб-израилийн хямралыг зогсоох зорилго бага” хэмээн үзэж байгаа бололтой.

“АНУ-ын ерөнхийлөгч ийм байдлаар Израиль дахь ээлжит сонгуульд нөлөөлөх төдийгүй Америк дахь еврейчүүдийн саналыг өөрийн сонгуулийн сурталчилгаанд олж авах санаатай” гэж тэд дүгнэжээ. Ийм байдлаар Трамп нь хээл хахуулийн хэрэгт холбогдоод байгаа Израилийн ерөнхий сайд Нетаньяхуг удахгүй болох Израилийн сонгуульд амжилттай оролцоход нь тус болох зорилготой гэж тэд тааварлаж байна.

Трампын энэ төлөвлөгөө нь Палестины удирдагч нарыг нэлээд хүнд байдалд оруулж байгаа бололтой. Учир нь хэдийгээр дээрх төлөвлөгөө Израилийн эрх ашгийг хамгийн түрүүнд хамгаалах гэсэн санаа зорилготой боловч палестинчуудад мөн ихээхэн том зүйлийг амлаж байгаа юм. Палестинд эдийн засгийн том тусламж олгох, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг шийдэх зэрэг бараг 50 тэрбум ам долларын хөрөнгийн тухай амлалт учир Палестины удирдагч нар үүнийг нь шууд эсэргүүцэхэд ихээхэн хэцүү нөхцөл бий болж болох юм. Хэрвээ энэ төлөвлөгөөг хүлээж авахгүй юм бол оронд нь чухам юу хийх, ямар зорилготой байгаагаа, өөрөөр хэлбэл тэр их хөрөнгийг орлуулах ямар зүйл хийх гэж байгаагаа иргэддээ тайлбарлах хэрэгтэй болно. Одоогоор лав ингэсэн юм алга. Бас Израиль нь Баруун эрэг, Газын зурвас зэрэг газар нутгийг нь холбож өгөн, Египетийн хил дагуу газар нутаг өгнө (оронд нь Баруун эргээс газар нутаг авна) гэдэг бол ихээхэн том зүйл.

Гэхдээ энэ төлөвлөгөө хэрэгжих бодит боломж бий юу гэдэг нь бас их хэцүү асуулт юм. Учир нь Палестинчуудын хамгийн гол тавьдаг шаардлагууд болох дүрвэгсдийг буцан ирэх нөхцөлөөр хангах, Иерусалимыг буцаан авах, Баруун эрэг дэх Израилийн сууринг нүүлгэх зэрэг үндсэн асуудлууд дээрх төлөвлөгөөнд тусгагдсангүй.

Палестинчуудын хувьд энэ төлөвлөгөөтэй холбоотой хоёр тааламжгүй хүчин зүйл бий. Энэ нь нэгдүгээрт- Палестины асуудал нь одоо Израильчуудын хувьд хамгийн тулгамдсан, гол асуудал байхаа больсон ба Арабын орнуудтай харилцаагаа сайжруулахын тулд Палестины асуудлыг шийдэх хэрэгтэй байсан бол одоо байдал яг эсрэгээр эргэсэн байна. Израиль Арабын харилцаа нь  ерөнхийдөө харьцангуй сайжирч байгаа гэж одоо хэлж болохоор байгаа тухай олон тоймчид сүүлийн үед ярьж бичдэг болж. Хоёрдугаарт- Трамп дээрх төлөвлөгөөг танилцуулахдаа түүний тавьсан саналууд тодорхой цаг хугацааны хэмжээнд хүчинтэй гэдгийг хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл АНУ болон Израиль нь хэсэг хугацааны дараа дээрх төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлэх ба энэ нь Палестинчуудын үзэл бодол ямар байхаас хамаарахгүй юм. Ялангуяа Израилийн аюулгүй байдал, Израилийн суурин газрууд зэрэг асуудлуудад АНУ болон Израиль нь ямар нэг буулт хийхгүй нь тодорхой болов уу.

Энэ бүхнээс харахад Израиль улс ялагч болох төлөвтэй ба магадгүй Махмуд Аббас ч бас яг л ийм юм хүсэж, хүлээж байж болох юм. Ер нь Палестинчууд энэ төлөвлөгөөнд яг жинхэнээрээ хэрхэн хандаж байгаа нь нэлээд хугацааны дараа л ойлгомжтой болох болов уу. Бас нэг сонирхолтой зүйл бол Трамп цагаан ордонд дээрх төлөвлөгөөг танилцуулахдаа Бахрейн, Арабын Эмират, Оман зэрэг улсын элчин сайдуудыг байлгасан явдал юм. Нэг ёсондоо эдгээр улс уг төлөвлөгөөг бараг л дэмжиж байгаа гэдгийг харуулсан гэж хэлж ч болох байх.Ийм нөхцөлд Палестинчуудын хувьд элдэв сонголт хийхэд хүнд болох ба аливаа иймэрхүү маргаантай нөхцөл байдал үүсэхэд тэд АНУ, Израилийг эсэргүүцэж, Арабын орнуудаас тодорхой хэмжээний дэмжлэг хүлээдэг байсан нь өнгөрч байгаа бололтой. Үгүй ч байж болох юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419