Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш агаарын бохирдол буурч байгаа талаар эх сурвалжууд онцолдог. Агаарын бохирдлыг өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 43 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээлсэн юм.
Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд НМХГ, Цагдаагийн газрын хатарсан шалтгалт явуул автотээврийн товчоодод тогтмол үзлэг явуулж байгаа билээ. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй 9 шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчил илрүүлж, тухайн иргэнийг зөрчлийн хуулийн дагуу торгож нүүрсийг нь Амгалан дулааны станцад хүлээлгэн өгсөн байна.