Өнөөдөр Их хүрээ (одоогийн Улаанбаатар хот)-г Монгол Улсын нийслэлээр тунхаглаж, Нийслэл хүрээ хэмээн нэрлэсэн түүхэн өдөр тохиож байна.
Одоогоос 108 жилийн өмнө буюу 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр (тухайн үеийн тооллоор Олноо өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын 20-ны өдөр) Дотоод яамнаас Богд хаанд Их хүрээг Нийслэл хүрээ болгон өргөмжлөх айлтгалыг айлтгасанд тус өдөр зарлигийг ёсоор болгожээ.