Финландын засгийн газар нялх хүүхэдтэй аавуудад амралт олгодог болно
Финландын шинэ засгийн газар нялх хүүхэдтэй аавуудад ээжүүдтэй нь адил амралтын хугацааг олгохоор төлөвлөж байгаагаа зарлав.
Финландын хуульд жирэмсний амралт авсан хүмүүст 14 сарын цалинтай чөлөө олгодог аж. Тус улсын эрх баригчид "Жендерийн тэгш байдлыг бий болгож, сайн сайхан нийгмийг бий болгохын төлөө ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгджээ.
Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан сайд Кайса Пеконэн сэтгүүлчдэд хэлэхдээ "Гэр бүлийн тэтгэмжийн тогтолцоог огцом шинэчилж, эцэг эхийн харилцааг эхнээс нь бэхжүүлэхийн тулд ийм алхам хийх болсон" гэж хэлсэн байна.
Финландад одоо байгаа тогтолцооны дагуу аавууд 4 сар хүртэлх хугацаагаар ажлаасаа чөлөө авах боломжтой байдаг юм байна. Гэсэн хэдий ч дунджаар дөрвөн ааваас ганц нь л ийм амралт боломж олдог гэнэ. Одоогийн төлөвлөгөөний дагуу эхнэр нөхөр зэрэг амралт авах боломжтой болох бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд цалингийн нэмэгдэл хүртэл авах гэнэ.