Хүний биеийн дундаж хэм буурч байгаагийн шалтгаан нууц хэвээр байна
Стэнфордын их сургуулийн судлаачид хүний биеийн дулааны тухай судалгаа хийснээ "eLife" цахим сэтгүүлд хэвлүүлжээ.
Тэд АНУ-ын иргэний дайны ахмад дайчдаас 1900-аад оны үед авсан шинжилгээ, 1970-аад оны үед энгийн иргэдээс авсан мэдээлэл, 2007-2017 оны хооронд өөрсдийн эмнэлэгт байгаа өвчтөнүүдээс цуглуулсан мэдээллийг харьцуулан дүн шинжилгээ хийжээ.
Үүний үр дүнд тэд хүний биеийн дундаж хэм сүүлийн 100 жилийн хугацаанд целсийн 1.8 хэмээр буурсан болохыг тогтоосон байна. Энэ нь арван жил тутамд 0.18 хэмээр буурсан гэсэн үг юм.
Судалгааны багийг ахалж буй Стэнфордын эрдэмтэн Катерин Лэй "Бид үүний цаад учир шалтгааныг үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ нийт хүн төрөлхтний эрүүл мэндийн байдал өөрчлөгдөж байгаатай холбоотой байх гэж зарим эрдэмтэд үзэж байгаа" гэж хэлжээ.
Хүний бие эрүүлжих тусам үрэвсэл багасч, биеийн хэм буурдаг. Орчин үед амьдрах орчин эрүүлжсэний дээр эм тан, хоол хүнсний чанар сайжирсан учраас хүмүүсийн бие илүү эрүүлжин биеийн халуун буурч байгаа байх гэсэн таамгийг тус судлаачдын баг дэвшүүлээд байгаа.
Гэхдээ одоогийн байдлаар үүний цаад нарийн шалтгааныг олох болоогүй байна. Хүний биеийн хэм хүрээлэн буй орчин, идэж буй хоол, хэрэглэж буй зүйлс зэргээс шалтгаалан өөрчлөгддөг учраас энэхүү өөрчлөлтийн шалтгааныг олоход урт хугацаа шаардагдах аж.