ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.
Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын нислэгүүдийг цуцлаад байна. Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн цуцалжээ.
Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явж байна. Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.
Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.