Амны хаалт зүүхээс илүү гараа сайн угаах нь Коронавирусээс сэргийлэх үр дүнтэйг ДЭМБ анхааруулав
ДЭМБ нь короновирусээс хамгаалахын тулд зөвхөн маск зүүхээс гадна гарын болон амьсгалын замын ариун цэврийг сахих нь чухал байгааг сануулж байна.
Эмнэлгийн маск нь 2019-nCoV коронавирусаас хамгаалж чадахгүй боловч халдвар авах магадлалыг бууруулна хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Женевт тавьсан илтгэлдээ дурджээ. Уг илтгэл нь Хятад гаарч байгаа өвчинтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх боломжийн тухай юм.
“Эмнэлгийн маск зүүх нь амьсгалын замын өвчний халдварыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадах ч өвчин тусахгүй байхын баталгаа болж чадахгүй ба гарын болон амьсгалын замын ариун цэврийг чанд сахихтай хамтруулсан нөхцөлд үр дүнтэй байх болно” хэмээн энэ илтгэлд анхааруулсан байна. Амьсгалын замын ариун цэвэр гэдэг нь хүмүүс хоорондоо 1 метрээс ойргүй байхыг хэлнэ хэмээн мэргэжилтнүүд тодорхойлсон байдаг билээ.
Мөн ДЭМБ нь маскийг хэмжээ хязгаартай зөв зүүж, нөөц бололцоог хамаагүй үрэхгүй байхад анхаарах ёстойг бас сануулсан байна. Ийм маскийг 2019-nCoV-ын сэжиг бүхий ,зөвхөн амьсгалын замын өөрчлөлт болох ханиалга, найтаах шинж тэмдэг илэрсэн үед болон дээрх өвчтэй хүнийг асрах, эмчлэх үед хэрэглэх хэрэгтэй гэсэн байна. Сэжигтэй тохиолдол гэдэгт өвчин гарсан Хятад улсын бүс нутагт байсан, эсвэл ийм нутгаас ирсэн хүнтэй ойрхон байсан, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн зэрэг явдлуудыг тооцож байгаа хэмээн ДЭМБ мэдэгджээ.
Ан амьтнаас уг өвчин халдаж болох эсэх тухай асуултад ДЭМБ хариулахдаа: Одоогоор2019-nCoV-ийн эх үүсвэр тогтоогдоогүй боловч хүмүүс өвдөж эхэлсэн үеийн анхны халдвар нь Хятадын амьтны захаас гаралтай байж болзошгүй байгааг тэмдэглэсэн байна. Ийм учраас ан амьтны зах дээр зарагдаж буй гэрийн болон бусад амьтантай хамгаалалтгүйгээр харьцахгүй, хүрэлцэхгүй байх, хоол хүнсэндээ түүхий болон дутуу болгосон амьтны гаралтай хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Харин гэрийн тэжээвэр амьтны хувьд буюу нохой муур зэрэг амьтнаас 2019-nCoV вирусын халдвар авсан, эсвэл эдгээр амьтан нь уг вирусийг тээгч болох нь тогтоогдсон зүйл одоогоор алга гэжээ.
Мөн Хятадаас ирэх илгээмж нь ямар нэг аюулгүй гэдгийг ДЭМБ мэдэгдсэн бөгөөд коронавирусын төрөл зүйл нь захиа болон илгээмж зэрэг зүйл дээр удаан хугацаагаар амьд байж чадваргүй гэж мэдэгдсэн байна.