Сүүлийн 2 долоо хоногийн турш АНУ-ын Сенатын танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах асуудлыг шүүн хэлэлцсэний эцэст цагаатгахаар болжээ.
Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгаж байсан юм.
Огцруулах талаар санал хураалт явуулах үед Сенатын танхимд 52-48 гэсэн харьцаатайгаар Трамп ялсан бол хоёр дахь үндэслэл дээр 53-47 гэсэн тооны харьцаагаар мөн ялалт байгуулжээ.
Дональд Трамп ийнхүү ялалт байгуулсныгаа тэмдэглэн "Энэ бол бүх америкчуудын ялалт байлаа" хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ. Мөн тэрбээр өнөөдрийн 12:00 цагт албан ёсоор мэдэгдэл хийхээр болсон байна.
Трампын нам болох Бүгд найрамдах намаас түүний эсрэг санал өгсөн цорын ганц хүн нь Юта мужаас сонгогдсон сенатор Митт Ромни байжээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэл дээр Трампыг эсрэг санал өгсөн юм. Мөн зарим Бүгд найрамдах намаас сонгогдсон сенаторууд Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж үзэх болсон ч огцруулах хэмжээнд хүртлээ нөхцөл байдал дордоогүй гэж мэдэгджээ.
Саяхан явуулсан санал асуулгаар Бүгд Найрамдахчуудын 94 хувь нь Дональд Трампыг албан тушаалд нь хэвээр үлдээх нь зө гэж санал өгсөн юм.