Аав нь Коронавирусийн хөл хорионд орсноос болж хөгжлийн бэрхшээлтэй хүү амиа алджээ
Хятадын Хубэй мужийн төв хэсэгт амьдардаг хүүгийн цорын ганц асран халамжлагч болох аав нь коронавирусийн улмаас хөл хорионд орсноос болж хөгжлийн бэрхшээлтэй 16 настай хүү гэртээ өөд болжээ.
Тэр хүүг Юан Чэн гэдэг байсан бөгөөд тархины саажилт өвчтэй байсан гэнэ. Тэрбээр аавгүйгээр 7 хоносон бөгөөд энэ хугацаанд ердөө 2 удаа хоол идсэн байжээ. Орон нутгийн Коммунист намын нарийн бичгийн дарга, хотын дарга нар энэ хэргээс болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.
Хүүгийн талаарх мэдээлэл Хятадын цахим сүлжээгээр хурдацтай тархаж байгаа бөгөөд ард иргэд арга хэмжээ аваагүй захиргааны ажилтнуудад хуулийн хариуцлага татахыг шаардаж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар коронвирусийн халдвартай хүний тоо Хятадад хүний тоо 24538-; хүрч, 492 хүн амиа алдаад байна.