Ираны цөмийн хөтөлбөрийн нууцыг АНУ-д дамжуулсан хэмээн буруутгагдсан иргэнийг цаазлахаар болжээ
Мягмар гаригт Иран улсын дээд шүүх АНУ-ын Тагнуулын төв газарт мэдээлэл дамжуулсан гэж буруутгагдсан Ираны иргэний цаазаар авах ялыг баталжээ.
Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Голамхоссейн Эсмаилли "Тагнуул хийсэн этгээд болох Амир Рахимпур хэргээ хүлээсэн бөгөөд түүнийг удахгүй цаазлах болно" гэж мэдэгдэв. Харин Рахимпурыг яг зүйл ангид буруутгагдаад байгаа, түүний нас, мэргэжил, хаана яаж баригдсан талаар ямар нэг мэдээлэл одоогоор зарлагдаагүй байна.
Гэсэн хэдий ч төрийн IRNA мэдээллийн агентлагийн мэдээлснээр Рахимпур ТТГ-аас Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг хуваалцах зорилгоор мөнгө авсан нь тогтоогдсон гэж мэдэгджээ.
"АНУ-ын ТТГ-тай холбоо барьж Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх зарим мэдээллийг өндөр үнээр худалдсанаа тэр хүлээсэн. Түүний өнгөрсөн сард яллагдагчаар татагдаж, цаазаар авах ял оноосон болно." гэж IRNA агентлагийн мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-ын Тагнуулын төв газар энэ явдлын тухай тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгөхөөс татгалзсан байна.
Үүнээс гадна Тагнуулын төв газарт мэдээлэл зарсан өөр хоёр этгээдэд тус бүр эх 15 жилийн хорих ял оноосон байна.