Н.Номтойбаяр: Би тулдаа тэсэж байна, надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байгаа

2020-02-05, 13:43 Монголд 1,243 9
Н.Номтойбаяр: Би тулдаа тэсэж байна, надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байгаа

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяртай ярилцлаа.


-Олон нийтийн анхаарлын төвд байгаа 13 секундын гэгдэх бичлэгийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Цагдаагийн байгууллага сая мэдээлэл хийж, энэ бичлэг хуурамч гэдгийг зарлалаа. Нөхцөл байдал бүр эргэчихлээ?

-Энд хоёр зүйлийг эхэлж тодруулах ёстой. Хамгийн түрүүнд, АПУ компани яагаад УИХ-ын чуулганы өмнө хэвлэлийн бага хурал зарлав. АПУ-гийн өмгөөлөгч ноцтой хууль зөрчсөн. Өмгөөлөгч хүн бол хууль эрх зүйн гол төлөөлөгч хүн. Тийм хүн полиграфийн хариуг олон нийтэд буруу тайлбарлаж, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг гуйвуулж мэдээлсэн. Бүр зураг үзүүлж дайрсан. Ер нь зорилго нь юу байв. УИХ-ын шийдвэрт нөлөөлөх оролдлого байсан нь одоо харагдаж байгаа биз дээ. Намайг гүтгэх замаар тэд санасандаа хүрлээ.

Хоёрдугаарт, цагдаа нар яагаад хэзээ хойно мэдээлэл хийв. Яахав, энэ хэрэг залилангийн хэрэг байсан, 13 секундын бичлэг хуурамч гэдгийг зарлаж байгаа нь сайн хэрэг. Уг нь зүй ёсоор бол АПУ-гийнхан хэвлэлийн хурал хийсний дараа энэ мэдээллээ олон нийтэд өгч төөрөгдлийг арилгах боломжтой байсан.

Цагдаа нар тэгэхийг хүссэн үү, хүсээгүй юү. Мэдээж цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлэл хийх эрхийг прокурор өгдөг. Тэгвэл энэ хэргийн тухайд прокурор тэр эрхийг өгөөгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Ерөнхий прокурор таны асуудлыг УИХ-д нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн?

-Тэр л байхгүй юу. Би өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Санал шүүмж хэрэггүй, дэмжээд өгөөч” гэсэн. Гэтэл ийм нөхцөлд л хүргэлээ. Намайг хамгаалах хэн ч байгаагүй. Цагдаа, прокурор хэн ч намайг хамгаалахгүй. Харин хамгаалах хүмүүс бол УИХ-ын гишүүд байсан. Ц.Нямдорж ч “А” гэж дуугараагүй. Миний талд үнэнийг дуугарах хэн ч байгаагүй. Тиймдээ би хурлыг нээлттэй явуулъя гэж гуйсан. Хүлээж аваагүй. Ямартаа ч тэд зорилгодоо хүрлээ.

Уг нь бас 13 секундын бичлэг хуурамч гэдгийг цагдаа нар аль 2019 оны тавдугаар сарын 29-нд тогтоочихсон байсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд мэдээлэх хангалттай боломж байсан. АПУ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийсэн. УИХ-ын чуулган хуралдах хүртэл 10 хоногийн хугацаанд цагдаа яагаад энэ тухай дуугарч болсонгүй вэ.

-Таны хилээр гарах эрхийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хориглосон гэв үү?

-Үгүй. Нэгдүгээр сарын 30-нд прокуророос шүүхэд санал ирсэн байдаг. Гэтэл тэр үед УИХ шийдээ гаргаагүй байсан. Тэгэхээр ямар шийд гарахыг прокурор мэдэж байсан гэж ойлгож байгаа. Би бол ямар ч мэдүүлгээс зугтаагүй. Хоёр удаа АТГ дээр очсон. Эхний удаа очиход “Материалтайгаа танилцаагүй учир одоохондоо танаас асуух зүйл алга” гээд буцаасан. Дараагийн удаа нэгдүгээр сарын 27-нд очиход мөрдөн байцаагч нь

“Ар гэрт ажил гарлаа, дараа дуудъя” гээд явуулсан. Одоо ингээд харахаар АТГ-т хүртэл цаанаа ямар нэгэн санаа зорилготой байв уу гэж эргэлзэж байна. Гэхдээ арай үгүй болов уу.

-УИХ-ын чуулганаар таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураахад дэмжсэн хэрнээ нээлттэй хураах болоход дэмжээгүй. УИХ-ын гишүүдийн энэ үйлдэл олон нийтэд их муухай харагдлаа?

-Нууцаар явуулсан санал хураалтаа хуулийн дагуу ил санал хураалт болгоход 65 хувийн саналаар дэмжигдээгүй. УИХ-ын дарга энэ асуудал дэмжигдсэнгүй гээд алхаа цохиод баталсан. Гэтэл намайг өргөдөл өгөнгүүт асуудал бишидлээ гээд А.Сүхбатаараа горимын санал гаргуулаад унасан тогтоолоо буцааж хүчингүй болгоод дахиад санал хураасан. Энэ бол УИХ-ын чуулганы дэг зөрчиж байгаа том асуудал. Үндсэн хуулийг ч зөрчсөн явдал болсон.

-УИХ-аар гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналын нэг үндэслэл талийгаач Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл энэ хэрэгт холбоотой гэгдэх 13 секундын бичлэг нь хуурамч болох нь ил болчихлоо...

-Тэр бичлэг анхнаасаа худлаа байсан. Байх ч үндэсгүй. Талийгаач амиа алдсан газар бол Төрийн ордны нэг давхрын баруун жигүүр. Тэр үед би гурван давхарт зүүн жигүүрт байсныг хүмүүс гэрчлээд бүх юм тодорхой болчихсон байдаг. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэхээр тэд гомдолтой гэж үзэж байгаа бол шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэх боломжтой байсан.

Дээр нь прокурорт эсэргүүцэл бичих ёстой. Гэвч тэд тийм алхам хийгээгүй. Энэ бол зориуд хийж байгаа улс төр. Эцсийн эцэст энэ ажиллагаанд ямар их мөнгө зарцуулагдав аа. Үүний ард хэн хожих нь ойлгомжтой.

-Хэн гэж?

-2020 оны сонгуульд Дорнодод АН-аас талийгаачийн дүү П.Батчимэг өрсөлдөхөөр яваад байгаа юм билээ. АПУ гэж аймаар компани юм байна. Төрийг хөдөлгөж чадлаа. Намаас хөөлгөж чадлаа. Би тулдаа тэсч байна. Үнэхээр миний оронд өөр хүн байсан бол аль эрт боогоод үхчихсэн байсан байх.

-Үнэхээр таныг УИХ-ын гишүүнээс буулгах том ажиллагаа явагдлаа гэж олон нийт хэлж эхлээд байна?

-Яагаад, яагаад гэсэн олон асуулт л байна. АПУ хэвлэлийн бага хурал зарлаж хуурамч мэдээлэл тараасан, араас нь гишүүд рүү ил захидал илгээлээ. Бас гишүүд рүү 200 орчим мессэж ирүүллээ. УИХ нь дэгээ зөрчлөө. Аргагүй байдалд оруулж намайг өргөдөл өгөхөд хүргэлээ. Өрөөнөөс гаргалаа. Хилийн хориг тавилаа.

Үнэхээр намайг хүчиндлээ. Өчигдөр гэхэд (уржигдар) манай туслах ордны коридороор явж байхад нь Тамгын газрын комисс ирээд “Өрөөгөө суллаж өг” гэсэн байгаа юм. Уг нь энэ асуудал чинь түдгэлзчихсэн байгаа. Ийм үед болж байгаа юм уу гэхэд “Авна аа” гээд өрөөний гадна байдаг нэрийг нь авчихсан байсан.

Миний өрөөнд өөр гишүүн суух санал өгсөн бололтой. Миний өрөө ер нь гоё өрөө шүү, туслах тусдаа өрөөтэй.

-Ингэхэд бас та намаасаа гарчихлаа?

-Үнэхээр тийм юм бол МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учраас та бие дааж нэр дэвших эрх нээлттэй биз дээ?

-Би түр зуур улс төрөөс завсарлага авъя гэж бодсон. Түр зуур шүү.

 

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419