Д.Үүрийнтуяа: Эдгээр 10 үгсийг санаж яваарай! Baterdene 2020-02-05, 12:10 1,582 1 Хуваалцах Жиргэх Хуваалцах Жиргэх Хадгалах 1. Аз. Тийм ээ, азыг нэрээр нь дуудахад тэр их баярладаг. Гэхдээ энэ үгийг өөртөө итгэлтэйгээр, мөн сэтгэл санаа өөдрөг байх үедээ хэлэх хэрэгтэй. “Аз өөдөөс минь инээмсэглэдэг ч болоосой…” гэж бүү хэл. Үүний оронд “Өнөөдөр аз өөдөөс минь даллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэх хэрэгтэй. 2. Аз жаргал. Аз жаргал бол таны хүсэж эрмэлздэг зүйл. Өдөр бүр ирээдүй рүүгээ харж энэ зорилгоо өөртөө сануулж байгаарай: “Би заавал аз жаргалдаа хүрнэ”. Энэ үгийг давтсанаар та зорилгоо өөртөө алхам алхамаар ойртуулах бөгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд та өөрийгөө аз жаргалтай байгаагаа мэдрэх болно. 3. Хайр. Өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хайрлаж чаддаг байна гэдэг амжилтын эхлэл юм. Дотны хүмүүстээ өөрийн мэдрэмж, сэтгэлээ хуваалцаж ертөнцийг хайрлах хайраа илчлэхээс бүү ич. “Миний өмнө нээгдсэн боломжоор дүүрэн энэ ертөнцөд би хайртай” гэж хэл. Харин ертөнц өөдөөс чинь яаравчлан хариулах болно. 4. Сайн сайхан. Хэрэв та энэ үгийг байнга хэрэглэвэл, мөн ялангуяа бусад хүмүүст сайн сайхныг хүсэж байвал та амьдралаас эргүүлээд бүхий л сайн сайхан зүйлсийг авч эхлэх бөгөөд амжилтыг өөртөө татах болно. 5. Баярлалаа. Бусдаас зөвхөн авдаг, харин хариуд нь бусдад өгч чаддаггүй хүнээс сайн сайхан ирээдүй нүүр бууруулах болно. Тиймээс амжилтынхаа төлөө яг энэ “баярлалаа” гэдэг үгийг дотно хүмүүстээ хамгийн тохиромжтой нөхцөлд хэлж байвал дараагийн удаа амжилт танд туслахаас татгалзахгүй. 6. Амжилт. Бүх ажлаа амжилттай байлгахын тулд энэ үгийг тогтмол хэлж байгаарай. Ингэснээр та санасандаа хүрч, өөрийгөө амжилтаар программчлах болно. 7. Итгэл. Энэ бол амжилттай хүмүүсийн хамгийн чухал мэдрэмжүүдийн нэг юм. Хэрэв та өөртөө итгэвэл амжилт танд талархах болно. Энэ үгийг тогтмол хэрэглэснээр танд өөрийн хүчинд итгэх итгэл мэдрэгдэнэ. Эхэндээ та өөртөө эргэлзэж байсан бол одоо чадна гэдэгтээ итгэлтэй байх болно. 8. Найдвар. Нөхцөл байдлыг сайнаар эргүүлэхийн тулд амьдралд итгэх хэрэгтэй. “Амьдрал үргэлж надад хэрэгтэй нөхцөл байдлыг л бий болгодог гэдгийг би мэддэг болохоор амьдралд итгэх итгэл надад үргэлж байдаг” гэж чухал ажлын өмнө өөртөө хэлж байгаарай. 9. Эрүүл энх. Биеийн болон сэтгэл санааны эрүүл байдал амжилтанд хүргэнэ. Сөрөг утгатай үгс, байнгын гомдол нь асуудлыг татахаас гадна биеийн байдлыг муутгадаг. Харин “эрүүл энх” гэдэг үг эсрэгээрээ эерэг зүйлсийг татах бөгөөд та үргэлж өөрийгөө эрүүл чийргээр мэдрэх болно. 10. Горьдлого. Горьдлого нь хүнийг бүх хүчээ гартаа цуглуулж ямар ч хэцүү нөхцөлд урагшлахад нөлөөлдөг. “Би бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна” гэж хэлж байгаарай. Тэгвэл амжилт таныг сонсоод итгэл найдварыг илгээх болно. Зөв үгээ ашиглаж өөрийн амьдралаа зөв зүгт чиглүүл. Таны аз жаргал таны гарт бий. Аз таныг үргэлж ивээх болтугай! Д.Үүрийнтуяа 7таалагдаж байна 1таалагдахгүй байна Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх