Ухань яах вэ, Монголын эмнэлэгүүд ханиадтай хүүхдээр пиг дүүрч байна!
Ухань явж хятадын ард түмнийг аврах яах вэ! Манай улсад байдал маш хүнд байгаа юм байна шүү. Энэ талаар Javkhlantugs Kh гэдэг хүн ингэж бичжээ:
Хүүхэд халуураад түргэн дуудтал ирэх боломжгүй гэсэн тул 40 хэм халуунтай хүүхдээ тэврээд шөнийн 12 цагт эх нялхас явахаас өөр аргагүй болов.Үүдээр нь ороход дотор нь зөрж болохгүй битүү чигжээстэй. Жижүүр эмч нар зогсоо зайгүй үзсэн ч нэмэгдэж ирж байгаа хүмүүс нь хэд дахин их.
Үүдээр нь бөөлжсөн, бөнжийтөл чичирчихсэн миний муу охин шиг жаахан хүүхдүүд уйлалдаж байна. Хэдэн цаг хүлээж үзүүлэх нь тодорхойгүй, бас ямар өвчин нэмээд тусгачих бол гэж айгаад шууд буцаад гарлаа.
Нөгөө үнэтэй хувийн эмнэлэгүүд оройн цагаар хүлээж авдаггүй. Өөрсөддөө, интернетэд найдахаас өөр арга алга. Монголд эрүүл мэндийн систем ийм л байна. Тэр вирус ороод ирэхэд бид нарт ямарч боломж байхгүй! гэжээ.
Яагаад ч юм энэ өвөл хүүхдийн ханиад хүндэрч хатгаа авах явдал онцгой их байгаа учир дүүргийн эмнэлэгүүд ачааллаа дийлэхгүй, эмнэлгийн шалаар пиг зулаад иймэрхүү байгааг иргэд мэдээлж байна. Төр засаг нь арга хэмжээ авахгүй бол Монголын ирээдүй эрсэлд орж байна. Тэтгэвэрийн өр тэглэнэ гэж ард түмнээ талцуулан хайран мөнгө салхинд хийсгэж байхаар тэр мөнгөөрөө 1000 ортой хүүхдийн эмнэлэг барьж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалаач.