"Youtube" компани түүхэндээ анх удаа жилийн орлогоо ил зарлалаа
Саяхан "Google" компани 2019 оны санхүүгийн тайлангаа танилцуулах үеэр охин компани болох "YouTube"-ийн орлогын хэмжээг түүхэнд анх удаа олон нийтэд танилцуулжээ.
"Google"-ийн үүсгэн байгууагчид болох Сергей Брин, Ларри Пейж нар захирлын суудлаас буусны дараа тэдний халааг авсан Сундар Пичай цаашид компанийн үйл ажиллагааг олонд илүү нээлттэй байлгана гэж амласны хүрээнд ийнхүү "YouTube"-ийн санхүүгийн тайланг олон нийтэд зарлаж байгаа юм.
Дэлхийн хамгийн том видео платформд тооцогддог "YouTube" 2019 онд зар сурталчилгаанаас нийт 15.15 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүний гуравны нэг буюу 5.25 тэрбум ам.долларыг оны сүүлийн улиралд олсон юм байна байна.
2005 онд үүсгэн байгуулагдсан "YouTube" вебсайтыг "Google" компани 2006 онд 1.65 тэрбум ам.долларын өртгөөр худалдан авч байсан билээ.
"Google"-ийн орлогын 10 хувийг "YouTube" дангаараа бүрдүүлдэг юм. "Google" компани өнгөрсөн онд нийтдээ 160 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өнгөрсөн оноос 17.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
"YouTube" нь ихэнх сурталчилгаанаас олдог бөгөөд сурталчилгаагүй видео үзэх боломжийг олгодог төлбөртэй "Premium" үйлчилгээ нь 20 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Мэдээж дээрх тайланд "Premium" үйлчилгээнээс олсон мөнгөний хэмжээг багтаагаагүй байна.