Хятадын удирдагч Ши Жиньпин нэгдүгээр сарын 28-аас хойш олны өмнө гарч ирсэнгүй
Хятад улсын удирдагч Ши Жиньпин 7 хоногийн турш олон нийтийн өмнө гарч ирсэнгүй. Үүнээс болоод Хятад улсад коронавирусын дэгдэлт буурах шинжгүй байгаа энэ үед удирдагч нь хаана байгааг асуусан хүмүүсийн нэмэгдсээр байгаа юм.
Хамгийн сүүлд Ши олон нийтийн өмнө 1-р сарын 28-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсестэй уулзах үеэр олон нийтийн өмнө гарч иржээ.
Хятадын удирдагч нарын тухай мэдээллийг зөвхөн төрийн мэдээллийн хэрэгслээр нийтлэхийг зөвшөөрдөг. 1-р сарын 29-ээс 2-р сарын 3-ны хооронд Ши Жиньпин Хятадын Төв Телевизээр (CCTV) цацагдсан ямар ч мэдээнд дурдагдаагүй бөгөөд ийм урт хугацаанд Хятадын төрийн тэргүүн "сураггүй болох" нь маш ховор үзэгдэл юм.
CCTV нь даваа гаригт (2-р сарын 3) Коммунист Намын Улс төрийн товчооны байнгын хорооны хурлын талаар сурвалжлага хийсэн байна. Тус нэвтрүүлэг нь 13 минут үргэлжилсэн боловч түүхэнд Хятад удирдагчийн зураг, бичлэг огт байгаагүй талаар цахим ертөнцөд шуугиж эхэлжээ.
Ши Жиньпин өвчинтэй тэмцэхийн төлөө бүх хүчин чармайлтаа гаргаж байгаа гэх боловч энэ нь Хятадад эрх мэдлийнхээ хүрээгээр 2-рт ордог ерөнхий сайд Ли Көчян коронвирустэй тэмцэх ажлыг дангаараа дааж аваад байгаа юм. Улс төрийн ажиглагчид Ши Жиньпин энэхүү өвчинтэй тэмцэх ажилд алдаа гарвал бүх бурууг доод тушаалын хүнд үүрүүлэх гэсэн арга заль байж магадгүй хэмээн гэж таамаглаж байгаа аж.
Коронавирусийн асуудал нь Хонконг, Тайваньд болж буй үйл явдлаас илт ялгаатай. Учир нь дээрх 2 бүс нутагт болж буй үйл явдлыг Бээжин "Гадаадын дайснууд"-д тохож болох ч халдварт өвчний дэгдэлтийг зогсоож чадаагүйн хариуцлагыг өөрөө хүлээхээс өөр аргагүй болох юм.