Өмнөд Африкийн шүүхээс экс ерөнхийлөгч Жэйкоб Зумаг баривчлах тушаал гаргажээ
Өмнөд Африкийн нэгэн шүүгч Ерөнхийлөгч асан Ерөнхийлөгч Жейкоб Зумаг баривчлах тушаал гаргажээ. Жейкоб Зума авилгын хэргээр шүүхэд дуудагдсан боловч олон сарын турш өвчтэй гэдэг шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан юм.
Энэ тухай Өмнөд Африкийн Үндэсний телевизээр мэдээлсэн бөгөөд баривчлах тушаал энэ оны 5-рс арын 6-нд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.
5-р сар хүртэл Зума үнэхээр өөрийгөө өвдсөн, эмчилгээ хийлгэж байгаагаа нотлох ёстой бөгөөд хэрвээ чадахгүй бол батлан даалтгүйгээр шоронд суух аж.
Улсын ерөнхий прокурор Билли Даунер: "Зумагийн өмгөөлөгч түүнийг 3-р сар хүртэл гадаадад эмчилгээ хийлгэнэ гэж мэдэгдсэн. Бас Зумагийн өөрийнх хэлж байгаагаар тэр өнгөрсөн жил 2 удаа хагалгаа хийлгэсэн. Гэвч тэд өдийг хүртэл ямар ч нотлох баримт үзүүлээгүй байна" гэж хэлжээ.
Зумагийн өмгөөлөгч Даниэль Манца баривчлах тогтоолд сэтгэл хангалуун бус байгаагаа мэдэгджээ. "Энэ шийдвэр манай шүүх өрөвдөх сэтгэлгүй, харгис болохыг харуулж байна" гэж мэдэгдсэн байна.
Манцагийн хэлж байгаагаар Зумагийн эмнэлгийн баг, түүний дотор гадаадад байгаа эмч нар 5-р сард шүүх дээр мэдүүлэг өгөхөөр болжээ. Экс Ерөнхийлөгч өдгөө Куба улсад байгаа бөгөөд хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байгаа аж. Өмнөд Африкийн Хууль зүйн яамны мэдээлснээр тус улс нь Кубатай хэрэгтэн шилжүүлэх гэрээгүй юм байна.