Коронавирусийн нөлөөгөөр Хятадын газрын тосны эрэлт 20 хувиар буурав
Коронавирусийн дэгдэлтээс үүдэн Хятадын газрын тосны зах зээлийн эрэлт өдрийн 3 сая баррель 20 хувиар буурчээ.
Энэ нь Хятадын түүхэнд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших эрэлтийн хэмжээ хамгийн ихээр буурсан үзүүлэлт бөгөөд 2001 оны 9-р сарын 1-ны террорист халдлагаас хойш дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт хамгийн ихээр унасан явдал болохыг шинжээчид дүнгэнэсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч орон хэвээр байгаа бөгөөд өдөрт нийт 14 сая баррель газрын тос дотоодын хэрэгцээнд шаардагддаг аж. Энэ нь Франц, Герман, Итали, Испани, Их Британи, Япон, БНСУ-ын нийт хэрэгцээтэй тэнцэх тоо юм.
Энэхүү явдлаас болоод ОПЕК-ын гишүүн орнууд болоод газрын том экспортлогч томоохон орнууд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрэв.
Газрын тосны дундаж үнийг тодорхойлогч "Brent" -маркийн ханш өмнөх сараас 10 гаруй хувиар буурсан нь Хятад руу нийлүүлэлт хийдэг Латин Америк, Африкийн орнуудын экспортын хэмжээ буурсантай холбоотой аж. Мөн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Хятадын дотоодын нийлүүлэлт 30 хүртэлх хувиар буурах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг Эрчим хүчний яам гаргажээ