Hайман тонн түүхий нүүрсийг элсэн доор нууж нийслэлд нэвтрүүлэхийг завджээ
Налайхаас 49-47УНМ "North benz" загварын ачааны машины тэвшинд найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нууж нийслэлд нэвтрүүлэхийг завдсан иргэн Б-гийн үйлдлийг энэ сарын 1-нд илрүүлэн шалгаж байгаа тухай НМХГ-аас өнөөдөр мэдээлэв.
Мөн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр шөнө нэвтэрсэн 76-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Н Тавантолгойн 9 шуудай нүүрс тээвэрлэж явсаныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгасан байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын багасгах зорилгоор Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолд нийслэлд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ноднингийн тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.