Коронавирустэй холбоотойгоор нийгэмд сандрал, айдас үүсгэж байна гэж Хятад АНУ-ыг шүүмжлэв
БНХАУ-ын хэвлэийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин саяхан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "АНУ Коронавируст хэт их анхаарал хандуулж дэвэргэж байгаа нь нийгэмд сандар айдас үүсгэж байна" гэж мэдэгджээ.
Саяхан АНУ болон зарим улс орнууд Хятад улсын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, тус орон руу үйлдэх нислэгүүдээ цуцалж эхэлсэн билээ. Ялангуяа АНУ Хятадаас ирж буй жуулчдыг хилээрээ нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасанд БНХАУ-ын засаг захиргаа тун шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Хуа Чүнь-Ин харин Хятадтай хиллэж байгаа орнуудын авч буй арга хэмжээг сайшаагаад "Сүүлийн өдрүүдэд Хятад улсын ойролцоох орнууд өөрсдийн иргэдийг нүүлгэн шилжүүлж вирусээс сэргийлэх арга хэмжээ авсан байна. Бид үүнийг ойлгон хүндэтгэж байна." гэж хэлжээ
Харин барууны орнууд коронвиурсийн асуудлыг хэт их дэвэргэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг зөрчиж байгаагаас галга дэлхий дахинд эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлнө гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Хуа Чүнь-Ин энэ талаар : "АНУ-ын засгийн газар одоог хүртэл Хятадын талд ямар ч бодит дэмжлэг үзүүлээгүй. Харин хамгийн түрүүнд Уханиас консулын газрын ажилтнаа татаж, элчин сайдын яамныхаа ихэнх ажилчдыг нутаг буцаан Хятадын иргэдийг хилээр нь нэвтрэхийг хязгаарлаж байгаагийн зэрэгцээ тасралтгүй худал мэдээ, цуурхал тарааж байгаа нь үнэндээ хэнд ч ашиггүй үйлдэл юм" гэж мэдэгдсэн байна.
Америкийн хэвлэл болон эрдэмтэд ч АНУ-ын засгийн газрын авч байгаа арга хэмжээнд эргэлзэж байна. Канадын эрүүл мэндийн сайд АНУ-ын шийдвэрийг дагаж Хятадын иргэд болоод тус улсын дайран өнгөрсөн хүмүүст ямар нэг хориг тавихгүй гэж мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар Хятадад нийт 17 мянган иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан бөгөөд тэднээс 361 нь амиа алдсан юм.