Зүй зохистой хооллолтоос хамаг бусад нь шалтгаална...
Өглөөний 6:10 гэхэд урд хөршид аль хэдүй нь манайхны үд дунд болж буй мэт хэзээний ажил амьдрал өрнөөд буцлаад эхэлчихсэн байх.
<<Хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд 60 сая хятад иргэнийг ядуурлаас гаргасан>> гэсэн СиЗиньпин даргын улсын XIV их хуралд хэлсэн үгс хаа сайгүй өлгөөтэйг хараад мундаг ерөнхийлөгч юм л гэж субьектив талаас нь хандаж байснаас, өглөө 6:00 цагт хэдийний амьдрал буцалж байдаг энэ эртэч ард түмэн өөрсдөө агуу хөдөлмөрч юм гэж харах хүн цөөн..Мөн хятад хүн өөрөө дэлхийд хамгийн их хадгалж хураан, арвилж хямгаддаг ард түмэн учраас, ийнхүү өсөж хөгжиж, ядуурлыг бууруулж чадаж байна.
Өглөө та юу бодож сэрдэг вэ?
- - Эх орноо бодож сэрлээ
- - Зорилго минь намайг сэрээлээ...гэх
Үнэндээ цөөн хэдэн удаа л тэгэж магадгүй, харин өглөө бол хүний ходоод өлсөөд сэрдэг юм билээ. Орой хоол идэхгүй, зүй зохистой хооллосон бол өглөө <<турж үхэх нь ээ>> гэсээр 05:00 цагт ходоод эзнээ сэрээдэг. Ямар ч агуу бодолгүйгээр хүний бие өөрөө, биологи нь татаж босгодог.
Хоолоо хүн бүтээж чадвал эртэч байж чадна. Энд бид дуг нойрондоо дугжирч байхад тэнд тэр хөгжөөд байгаа улсын шороон түмэн ард түмэн ид амьдарч байна шүү дээ!!!
Японд жингийн илүүдэлтэй хүнийг улс төрд гаргадаггүй учир нь өөрийн ходоодыг зохицуулж, хөргөгчинд байгаа хоолоо тэвчиж чадахгүй идэж байгаа хүн авилгал авалгүй, улс орноо хөгжүүлнэ гэдэг боломжгүй хэрэг гэж үзжээ.
Тиймээс хүн идэх уухаа тэвчиж, тэнцүүлж, зохицуулж чадах нь хүний суурь ёс суртахууны чанарт чухал сургалт, сургамж болдог юм байна. Оройн хоолоо зүй зохистой болгох нь өглөө эрт босоод зогсохгүй, бүрэн амарч сэргэсэн тархи илүү бүтээмжтэй, цовоо сэргэлэн ажиллана. Энэ сэргэлт илүү саруулаар амьдралыг харж, сайн муу зөв бурууг сонгох, шуналаа дарах, аливаа зүйлийн шаардлагатайг үгүйг эргэлзэх юмгүй бодитоор дүгнэдэг болох зэрэг маш олон ач холбогдолтой.
- Хоолоо бүтээх бол таны 1 өдрийг бүтээх тухай ойлголт.
- Хөдөлгөөнөө бүтээх нь таны 7 хоногийг бүтээнэ.
- Хадгаламжаа бүтээх нь таны 1 сар цаашлаад амьдралыг сайжруулах бүтээн байгуулалт болно.
КОУЧ Г.Мөнгөн