"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номон дээрх хамгийн сэтгэл хөдөлгөм ишлэлүүд
Шинэ долоо хоног эхэлж буйтай холбогдуулан "Саак өнцөг" булан та бүхэнд Марк Менсоний алдарт ном болох "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг" номон дээрх урам өгч, ухаарал хайрлах ишлэлүүдийг хүргэж байна. Доорх ишлэлүүдийг уншаад шинэ долоо хоногоо эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.
1 Амьдрал покертой адил
Хүн үнэхээр муу модтой байж болох ч сайн модтой хүнийг хожиж болно. Сайн мод ялах магадлалыг ихэсгэдэг ч эцэст нь ялагчийг юу тодорхойлдог гээч? Тоглолтын турш хийсэн тоглогч бүрийн сонголтуудаар тодорхойлогддог. Би амьдралыг үүнтэй адилтгаж хардаг. Бидэнд бүгдэд нь гарын мод ирдэг. Зарим нь бусдынхаасаа муу модтой байдаг. Хөзрөө хаяад яах ч аргагүй мэт санагдаж болох ч жинхэнэ тоглоом хөзрөө хэрхэн ашиглах сонголт, үүрэх эрсдэл, тэдгээрийн үр дүнгийн дор нуугдаж байдаг. Покерт өгөгдсөн тохиолдол бүрд зөв сонголт хийдэг хүмүүс ялдаг зүй тогтол бодит амьдралд ч мөрдөгддөг. Заавал хамгийн сайн гарын модтой байх албагүй.
2 Тухтай бүс амжилтын дайсан
Та энэ дэлхийд амьдарч байгаа хэв маягтаа дасаж, түүнээс үүдсэн тухтай байдал бий болдог. Тааруухан таатай байдал бидний өсөлт хөгжлийн дайсан.
3 Амжилт
Бахдам амжилт бидэнд агуу бэрхшээлийн дүрээр ирдэг.
4 Асуудал хэзээ ч алга болдоггүй
Баян нь баялгаасаа, ядуу нь ядуугаасаа болж зовно. Асуудал хэзээ ч алга болдоггүй. Харин илүү дээр асуудал болж хувирч болно.
5 Асуудалтайгаа нүүр тул
Асуудлаас зугтах, эсвэл мэдээгүй юм шиг царайлах хэрэггүй. Шууд нүүр тул. Асуудлыг шийдвэрлэснээр аз жаргал ирдэг.
6 Сул талаа хүлээн зөвшөөр
Жинхэнэ өөрийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс сул талаа хүлээн зөвшөөрдөг. Өөрийнхөө эмзэг талуудыг байгаагаар нь хүлээн авах нь эсрэгээрээ таныг илүү өөртөө итгэлтэй, бусдыг өөртөө татдаг нэгэн болгоно.
7 Танд бодоод л байдаг хэрнээ хийдэггүй зүйл байдаг уу?
Түүний хувьд хэнд ч таалагддаггүй уран бүтээлч болчихож магадгүй гэсэн айдас нь хэний ч мэдэхгүй уран бүтээлч байхаас илүү аймшигтай байжээ.
8 Угаасаа бүх зүйл утгагүй
Үхэл нь гарцаагүй атал айдас, санаа зоволт эсвэл ичгүүрт бууж өгөх ямар ч шалтгаан байхгүй. Хийх шалтгаан байхгүй бол, хийхгүй байх шалтгаан ч байхгүй. Угаасаа бүгд л адилхан утга учиргүй зүйлс.
9 Мөрөөдөл
Миний ойлгох гэж удсан зүйл гэвэл би авирах гэж нэг их хүсээгүй. Би зүгээр л ноён оргилыг нь төсөөлөх дуртай байжээ. (Мөрөөдлийнхөө төлөө юу ч хийгээгүй, зүгээр л мөрөөдөлдөө хүрч байна гэж төсөөлөх дуртай байснаа хэлжээ).
Хийх зүйлийнхээ үйл явцад дурла. Үр дүнд биш.
10 Утга учир
Та амьдралаасаа ямар нэгэн утга учиртай зүйл олохгүй бол анхаарлаа утгагүй, өчүүхэн зүйлсэд хандуулсаар дуусах болно.