Саяхан Миатын нислэгээр хэсэг бүлэг Монголчуудтайгаа Хонконгоос ирэв. Хил хаахаас өмнө эсэн мэнд эх нутагтаа ирлээ ямартай ч..
Онгоц буумагц, суудлаасаа босохгүй байхыг сануулж 4-5 эмнэлгийн хүмүүс орж ирэн бүх хүмүүсийн эрүүл мэндийг шалгаж гарав. Нилээн сүртэй ч гэсэн ажлаа яс хийж харагдана.
Гэтэл хойноос пязда наахуу болоод явчихлаа. Бөөн хэрүүл. Та нарыг хүлээх зав алга бууя л гэнэ, халууцаад байна гарч агаар амьсгална л гэнэ, тийм овоо юм бол үнэгүй маск тараа л даа пяздануудаа хэмээн хашгична. Сайн харвал хонконгийн эйрпорт дээр хоёрхон англи үг ойлгохгүй хятад охинд загнуулаад гөлөг царайлаад зогсож байсан хурган гэдэстэй уба нар.. Ойр хавьд нь сууж байсан хэсэг бүлэг гадаадууд шок цаашаа.
Нэг дарга байрын ах бүр загнасаар байгаад хамгийн урд ирээд суучихав. Энэ үймээн нилээн ширүүсч бүх хүн цүнх тээшээ аваад босцгоов. Ажлаа хийж байгаа миат болон эмнэлэгийн хэд элдвээрээ хэлүүлнэ. Манай найз нөгөө ахад элдвээрээ хэлүүлж суудалдаа буцаж суухыг шаардав.
Ална л гэнэ, бага дарвалзаарай л гэнэ.. Хэн нэг нь зөв зүйл дээр дуугарах ёстой биз дээ? Тэгээд нилээд чанга дуугаар саяхан хүний нутагт гөлөг шиг царай гаргаад зогсож байсан хүмүүс гэртээ ирмэгц ягаад арслан бар мэт архираад унав аа? Үнэхээр энд хэн нэг нь өвдсөн бол бид бүгдээрээ асуудалд орно. Бусад хүмүүсд, гэр бүлийнхэндээ өвчин авч очих гээд яараад байгаа юм уу? Ганц цаг тэсээд зүгээр үүрэг биелүүлж яваа хүмүүсийн ажлыг нь хийлгэе тэхүү? Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж хариуцлагатай байя л даа гэж хүслээ.. Азаар ноцтой зөрчил байгаагүй тул хүмүүсийг буулгалаа. Нөгөө гараад ална тална гээд байсан хүмүүс нилээн ичсэн байртай хар хурдаараа гарч одно..
Нээрээ боддоо, Монголоосоо өөр ямар ч газар ингэж томорч чадахгүй шүү. Бүгд дүрэм журамаа дагана. Өөр сонголтгүй...
Эх сурвалж: Munkhsaijhan Mc