Монголын нийслэлд Японд байдаг шиг метро байгуулаад, тэр метро компаний бүх хувьцааг нь 3 сая монголчууд хувааж эзэмшээд ашиг хүртдэг болбол ямар вэ? Гоё уу?
Мэдээж гоё. Гэхдээ та даанч... гэж бодож байна уу? Гэвч энэ бол бүтэшгүй мөрөөдөл биш шүү. Хэрэв монголчууд "цагаан сар" буюу дорнын шинэ он тэмдэглэх баярыг 3-хан жил өнжвөл Япон шиг метро байгуулах мөнгө шууд босно.
Улаанбаатар хотод метро байгуулахын тулд 1 тэрбум гаруй доллар хэрэгтэй гэх тооцоог япончууд гаргасан байдаг. Япончуудын судалгаагаар Улаанбаатар метро шугамтай болбол үүнийг дагаад эдийн засагт олон сайн нөлөө үзүүлэх ба тухайлбал замын түгжээ арилснаар хүмүүс хотын хаана ч ажил эрхлэх боломжтой болж, метроны дагуух үл хөдлөх хөрөнгийн үнэ 10 дахин өсөх аж. Мөрөөдөл биелбэл монгол айл бүр, хүн бүр метро компаний хувьцаа эзэмшиж, ашиг хүртээд зогсохгүй метроны шугам дагуух баахан айл асар үнэтэй хөрөнгөтэй болох нь. Хамгийн гоё нь манай нийслэл Улаанбаатар хот шиг хот болж, монголчууд замын түгжээнд стрессдэхгүй амьдралдаа улам сэтгэл хангалуун явна.
Гэхдээ метро байгуулахад ямар ч өр зээл хэрэггүй ээ. Метро байгуулах хөрөнгө Монголын бүх айл цагаан сарын баярыг 3 жил (360 сая $*3=1,080 тэрбум доллар) өнжихөд босох аж. Монголчууд цагаан сар хийхийн тулд нэг жилд 360 сая ам доллар зарцуулдаг, үүнийхээ 80%-иар ипмортын (голдуу Эрээний хог) авдаг гээд боддоо! Тэгэхээр монголчууд асар их мөнгийг жил бүр хий хоосон цацдаг гэдгийг ойлго.Хэрэв монголчууд нэг хүн шиг санал нэгдээд, цагаан сар хийдэг мөнгөөрөө хувьцаат компани байгуулж чадвал тэгээд л бид метроны компаний эзэд боллоо! Мэдээж амьдрал дээр ингэж мөнгө цуглуулж, метро байгуулах нь амаргүй байх л даа. Гэхдээ цагаан сар гэдэг баяр тэмдэглэхийн тулд монголчууд ямар их үргүй зардал гаргадагийг хүн бүр ойлгох цаг болсон.
Энэ жил аюулт вирусын халдвар тархаж буй үед халдвараас сэргийлж цагаан сарыг нэг удаа ч болов цуцалъя гэсэн уриалга гаргасан билээ. Энэ уриалга 8K шэйрлэгдсэнээс гадна, маш олон хүн цагаан сар хүндрэлтэй баяр гэдгийг хэлж, сэтгэгдэл бичиж байна. Тэгэхээр монголчууд цагаан сар гэдэг баяраас халширч байна. Гэвч эрх баригчид цуцлахгүй гэв.
Цагаан сар цуцлах нь тэдэнд ашиггүй. Тэд монголчуудыг эдийн засгийн хувьд үүрд ядуу хоосон байлгах сонирхолтой аж. Тэдний нэр дэвших сонгуульд 20, 30 мянган төгрөгөөр санал өгөх үгээгүй ядуучууд л хэрэгтэй.
Монгол ахан дүүс минь одоо учрыг нь ойлгосон уу? Тэгэхээр бидний амьдралыг сайжруулахгүй, Эрээний хятадуудыг тэтгэх үрэлгэн баяр биднээр тэмдэглүүлж байх нь хэнд ашигтай вэ?
Эх сурвалж: Фэйсбүүк