Ухань хотод 9 хоногийн дотор 2 шинэ эмнэлэг барьж дуусгажээ
Коронавирусийн голомт болоод байгаа Ухань хотод шинээр 2 эмнэлэг байгуулах ажил өнгөрсөн 1-р сарын сүүлээр эхэлсэн билээ.
Тэгвэл тус 2 эмнэлгийн нэг болох 1000 ортой Хуо Шэншань эмнэлгийн барилгын ажил өчигдөр буюу ням гаригийн орой дуссан болохыг Ухань хотын захиргаа Хятадын мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдэгджээ.
Шинээр байгуулагдсан эмнэлэг нь нийт 25 мянган м.кв талбайтай аж. Хуо Шэншань эмнэлэг өнөөдрөөс өвчтөнүүдэд хүлээн авч эхлэх юм байна. Мөн тус эмнэлгээс 40 км-ийн зайд байрлах Лэйшэншань нэртэй нэртэй шинэ эмнэлэг маргааш ашиглалтад орно гэжээ. Лэйшэншань нийт 1600 өвчтөн хүлээн авах чадалтай бөгөөд нийт 35 мянган 25 мянган м.кв талбайг эзэлдэг юм гэнэ.
Одоогийн байдлаар Хятадад 17,300 иргэн коронвирусын халдвар аваад байгаа бөгөөд 361 хүн амиа алдаад байгаа аж.