Тайландын эмч нар Коронавирусийн халдварыг ердөө 48 цагийн дотор эмчилж чаджээ
Тайландын эмч нар коронавирусийн халдвар авсан 71 настай эмэгтэйг эмчилж чадсан тухай тус улсын эрүүл мэндийн яам зарлажээ.
Эмч нарын ахлагч Акара Нгүэн "Өвчтөнөөс вирусийн халдвар илэрснээс 48 цагийн дараа бид түүнийг эмчилж чадсан. Халдвар авсан эмэгтэй эхлээд хэвтэрт байснаа одоо суудаг болсон гэдгийг зарлахдаа баяртай байна." гэж мэдэгджээ.
Эмчилгээний баг ДОХ-ын эсрэг бэлдмэл болох "lopinavir, ritonavir"-ийг томууны эм "oseltamivir"-тай хольж тусгай коктэйл гаргаж авсан бөгөөд түүнийгээ өвчтөнд 6 цагийн зайтай уулгаж байжээ. Үүний үр дүнд өвчтөн эдгэрч чадсан юм. Эмч нар шинээр гаргаж авсан бэлдмэлээ илүү нарийн судлахын тулд лабораторийн шинжилгээ хийж байгаа гэнэ.
Тайланд улсад нийт 19 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Хятадаас өөр оронд анх удаа хүнээс хүнд коронавирус халдсан тохиолдол Тайландад илэрсэн билээ.