Коронавирусээс болж нас барсан тохиолдол Хятадаас өөр оронд анх удаа бүртгэгджээ
Коронавирусын халдвартай нь тогтоогдсон эрэгтэй өнгөрсөн бямба гарагт нас барсныг Филиппиний засгийн газраас мэдээлсэн байна. Халдварт өвчний голомт Ухань хотоос ирсэн, 44 настай тэрбээр Филиппинд тус вирусээр өвчилсөн хоёр дахь хүн байсан аж. Ингэснээр анх удаа Хятадаас өөр оронд коронавирус хүний аминд хүрсэн тохиолдол энэ болж байгааг ДЭМБ онцолжээ.
Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд тэрбээр хүчтэй халуурч, хоолой өвдсөний дараа Манила хотын Сан Лазаро эмнэлэгт хүргэгджээ. Улмаар вирусын халдвар хүнд хэлбэрийн сүрьеэ хэлбэрт орж, бие нь дээрдэхгүй байсаар нас барсан аж.
Одоогийн байдлаар коронавирусээр өвчлөгсдийн тоо Хятадад 14,380 хүрч, нийтдээ 304 хүн амиа алдаад байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.