МИАТ: Бээжин, Хонконгоор дамжин Монголд ирэх гадаад иргэдийг тээвэрлэх боломжгүй
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гарсан. Тогтоолын дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.
Иймд “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Хонгконг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна. Түүнчлэн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, Хонгконг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх болно.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК