Тархигүй мөртлөө амьд үлдсэн харх эрдэмтдэд гайхалтай нээлт хийх боломжийг олгожээ

2020-02-02, 11:26 Цаг үе 1,583 1
Тархигүй мөртлөө амьд үлдсэн харх эрдэмтдэд гайхалтай нээлт хийх боломжийг олгожээ

Америкийн эрдэмтэд эрдэм шинжилгээний туршилт хийх зорилгоор  хэсэг хархыг МРТ-ээр шинжлэх явцад нэг нь бараг тархи гэмээр юмгүй байсан бөгөөд уг харх нь бусад хархнаас үйл хөдлөл болон бусад зүйлээр огт ялгарахгүй байжээ. Судлаачид энэ явдлыг нейропластиктай холбон тайлбарлаж байна.

Бостоны Зүүн-Хойд нутгийн Их сургуулийн судлаачид нь бүх л амьдралынхаа туршид тархи гэмээр зүйлгүй амьдарч байсан нэгэн харх олжээ. Хэдийгээр энэ харх нь ийм чухал эрхтэнгүй боловч хөдөлгөөн, хараа, сонсгол нь эрүүл, бусад хархтай яг л адил байсан тухай Scientific Reports сэтгүүлд бичсэн байна.

Сэтгэл судлаач Крэйг Феррисын лабораторид туршилтад оруулахаар хэсэг харх авчран МРТ-ээр анхны шинжилгээг хийж байх үед R222 дугаартай харх бусдаасаа дэндүү өөр болох нь шууд ил харагдаж байв.

“Дэлгэц харангуут л энэ харханд тархи гэмээр зүйл бараг байхгүй нь тодорхой байлаа” –хэмээн энэ эрдэмтэн дараа нь ярьсан байдаг.

R222 нь гидроцефали буюу тархи нь огт хөгжөөгүй байдалтай байсан боловч энэ нь амьдралын бүх л үйл хөдлөлийг хоёр жилийн турш хийж гүйцэтгэхэд нь огт саад болоогүй бололтой.

Тархины оронд байгаа гэмээр тэр зүйл нь маш жижиг, ихээхэн деформацад орсон шинжтэй байсан учир эрдэмтэд бүтцийг нь судлан мэдэхийн тулд биохимийн арга ашиглан байж гиппокамп байгааг тогтоосон байна.

Тархины ийм өөрчлөлттэй харх хоёр жил амьд байсан гэдэг нь жинхэнэ байгалийн гайхамшиг гэж Феррис үзэж байгаа бөгөөд энэ өөрчлөлт анх төрөхөөс нь эхэлсэн учир тархи нейропластикийн тусламжтайгаар дасан зохицож байсан бололтой гэж тэрээр таамаглажээ.

Нейропластик буюу Neuroplasticity гэдэг нь янз бүрийн шалтгаанаас болж тархи үйл ажиллагаагаа өөрчлөх, гэмтэл бэртэл зэрэг гадны нөлөөнөөс шалтгаантай үгүй болсон чадвараа эргэн сэргээх,дасан зохицох байдлыг хэлж байгаа юм. Энэ нь тархины эсийн  өөрчлөлтөөс эхлээд тархины тодорхой хэсгийн гэмтлээс шалтгаалан жижиг тархины үүрэг өөрчлөгдөх зэрэг янз бүрийн төвшинд илэрч болно.

XX зууны дунд үеэс тархи бол тогтсон, өөрчлөгдөшгүй нэг бүтэцтэй, мэдрэлийн эдүүд ч мөн нэг л хэлбэрээр хадгалагдан байдаг гэж үздэг байлаа. Өнөөдөр нейропластикын тухай илүү нарийн, тодорхой ойлголттой болсон боловч энэ удаагийн тохиолдол бол маш ховор зүйл юм.

“Энэ амьтан хэрхэн амьд үлдсэнийг олж тогтоох ховор боломж бидэнд олдлоо ”- хэмээн Феррис хэлж байна.

R222 нь бусад хархнаас ямар зүйлээр ялгарч байгааг олж тогтоохын тулд судлаачид олон туршилт хийж үзжээ. Энэ хархыг бусад хархтай хамт тусгай шилэнд саванд хийж гадна талд нь янз бүрийн зүйл тавих байдлаар дотоод болон гадаад орчны өөрчлөлтөд хэрхэн хандаж байгааг эхлээд ажигласан байна. Дараа нь төөрдөг зам буюу нааш цааш мушгиралдан эргэлдсэн , сүлжилдсэн замыг хэрхэн санаж тогтоож байгааг нь, нарийн модон дээр тэнцвэрээ олж явах чадварыг нь... зэрэг зүйлүүдийг туршиж үзэв.

Энэ бүх туршилтыг R222 бусад хархтай адил хийж гүйцэтгэсэн ба ямар нэг талаар илүү,дутуу зүйл байсангүй. Харин шинэ орчин байдал түүний анхаарлыг татаагүй, бусад хархнууд орчин тойрноо судлан ийш тийш явж байхад R222 зүгээр л байрандаа сууж байсан байна. Энэ нь тархины өөрчлөлттэй хамаагүй байж болох ба их түгшсэн айсан үед иймэрхүү зан байдал илэрч болно гэж судлаачид үзэж байгаа юм билээ.

Ингээд R222 нь илүү түгшүүртэй зан чанараас өөрөөр бусдаас юугаар ч ялгарсангүй.

Хиймэл оюун ухааны мэргэжилтнүүд нь тархи өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байх хамгийн бага хэмжээ нь ямар байх тухайд их анхаарч байдаг тухай Феррис хэлээд, “R222 –оос харахад ийм жижиг хэмжээ ч хангалттай бололтой, гэхдээ хархны хувьд үнэрлэх эрхтэн амьдралд нь маш чухал үүрэгтэй гэдгийг мартаж болохгүй” гэж сануулжээ.

Ер нь хүн тал тархигүйгээр, үүнийгээ ч мэдэхгүйгээр амьдран байх боломж бий гэдэг бөгөөд Орос улсад амьдрах нэгэн иргэний түүх үүний баталгаа юм. Тэрээр эмнэлэгт тархины цусан хангамж дутагдсан (цус харвасан) гэсэн оноштой хэвтээд шинжлүүлтэл тархины нэг хагас нь байгаагүй билээ.

“Москва орчмын нэгэн эмнэлэгт тархины өвчтэй , цус харвасан байдалтай хүн ирсэн юм. Тархины цусан хангамж муудаж, судас нарийссан байсан бөгөөд зүрхний ийм төрлийн өвчинг бодвол тархины үйл ажиллагаа нь энэ өвчнөөс болж зогсдоггүй юм. Энэ хүний гар хөлийн хөдөлгөөн хийхэд нэлээд бэрхшээлтэй болсон байлаа.

Кардиологчид КТ (компьютер томограф ?) хийж үзээд нэг хэсэг юугаа ч ойлгохгүй болон цочирдсон нь тэтгэврийн энэ хүний цус харвасан гэж үзсэн тархины тэр хэсэг огт байхгүй байсантай холбоотой юм. Зүүн тархины оронд хов хоосон “хар нүх”. Мэдрэлийн эмч, судлаач нар энэ хүнийг  бүх л амьдралын туршид зөвхөн баруун тархины үйл ажиллагаагаар амьдарч байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн ” –хэмээн эмч нар ярьсан байна.

Ийм өвөрмөц тархи нь уг хүнийг 60 даван наслахад нь , дээд боловсрол эзэмшихэд нь, армид алба хааж, гэр бүл, үр хүүхэдтэй болоход нь огт саад болсонгүй.Энэ хүн тэтгэвэрт гартлаа Москвагийн нэгэн заводод мэргэжлийн дагуу ажиллаж байсан ба бие муудан эмнэлэгт хүргэгдэх хүртэл зүүн тархи байхгүй гэдгийг мэдээгүй, тэрээр хүүхэд байхаас бусдын адил өсөж, хөдөлгөөний болон хараа, сонсгол, сэтгэл зүйн ямар ч өөрчлөлтгүй байжээ.

Тархины цусан хангамжийн бэрхшээл үгүй болж бие нь сайжирч эхлэх  үед энэ хүний хөл гарын хөдөлгөөн хэвийн болж эмнэлгээс гарсан байна. Цаашдын шинжилгээнд орохоос өөрөө татгалзсан ба өөрийнх нь нэг тархи байхгүй гэдгийг судлуулах байтугай энэ талаар сонсох ч хүсэлгүй гээд явжээ.   

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419