Хятадын өмнөд хэсэгт орших Хунань мужийн Шаоянь хотод үхлийн аюултай, халдварын өндөр эрсдэл бүхий H5N1 шувууны ханиад бүртгэгдсэнийг Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээлжээ.
Тодруулбал тус хотод байрлах 7850 тахиа бүхий фермд тус өвчин дэгдсэн бөгөөд одоогоор 4500 тахиа үхээд байгаа гэнэ. H5N1 вирус нь шувуунаас хүнд халдах боломжтой бөгөөд одоогоор тийм тохиолдол илрээгүй байна. Хэрэв хүнд халдсан тохиолдолд үхлийн эрсдэлийн хувь маш өндөр буюу халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь нас бардаг аж.
Халдвар илэрсний дараа нутгийн удирдлагууд нийт 17,828 шувууг устгалд оруулаад байгааг "Ройтерс" мэдээлжээ.