БНХАУ-д шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор Орос-Монголын хилээр Хятадын иргэдийн зорчих хөдөлгөөнийг Орос улс хязгаарласан талаар Оросын дэд сайд, Оросын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн титэм вирус нэвтрэх, тархахаас урьдчилан сэргийлэх штабын дарга Татьяна Голикова мэдэгджээ.
"Манай хилийн албаны мэдээлэл дээр үндэслэн ОХУ-тай хиллэх Монголын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрэх хөдөлгөөнийг бид хязгаарлана" хэмээн Голикова мэдэгдсэн байна.