Худалдааны дайнд Америк Хятадыг яллаа, цаашдаа юу болох вэ?

Худалдааны дайнд Америк Хятадыг яллаа, цаашдаа юу болох вэ?

Вашингтонд Хятад улсын үндэсний зөвлөлийн шадар сайд Лю Хэ хүрэлцэн ирж Дональд Трамптай худалдааны гэрээнд гарын үсэг зурсан нь ялагдлаа хүлээн бууж өгч байгаагийн илрэл гэж олон хүн үзэж байна.

Худалдааны гэрээний эхний багц дээр гарын үсэг зурсан хүмүүсийн статус харилцан ялгаатай байгаа нь сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсэн худалдааны дайнд ялагч талын тэргүүн жанжин нь ялагдсан талын генералын бууж өгч байгааг хүлээн авч байгаатай адил санагдана.

Энэ гэрээний зүйл заалтууд ихээхэн сонирхолтой бөгөөд АНУ нь Хятадыг валютын янз бүрийн хууль бус үйлдэл хийдэг хэмээн буруутгахаа  больж (сонирхолтой нь ийм гэрээ хийхэд бэлэн болжээ гэдэг нь мэдэгдсэн үед буюу гуравхан сарын өмнөөс Америкчууд Хятадыг ингэж буруутгаж эхэлсэн билээ), 156 тэрбумын Хятадаас ирэх импортод тавих 15%-ийн татварыг больж (12-р сарын 15 наас хэрэгжүүлж эхлэх ёстой байсан), өмнө нь тавьсан 120 тэрбум долларын барааны татварыг хоёр дахин буулгаж буюу 7,5%-ийн татвартай болгосон байна.

Гэсэн хэдий ч худалдааны үндсэн хэсэг буюу 255 тэрбумын бараа бүтээгдэхүүнд тавих 25%-ийн татвар хэвээр үлдэж, зарим нэг Хятадын том компаниудын (Huawei, Xiaomi, HTC) эсрэг авсан хязгаарлах үйл ажиллагаа нь хэвээр үлдлээ.

Энэ тухай 10 сарын дараа эргэн ярилцах тухай тохироонд хүрч,мөн  (өөрөөр хэлбэл Трамп шинэ сонгуульд ялахад нь энэ гэрээ тус болох ба ялагдсан нөхцөлд бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй болох нь) Хятадын тал АНУ-аас хоёр жилийн дотор 200 тэрбумын бараа худалдан авах үүрэг хүлээсэн байна.

Энд анхаарах сонин зүйлс бий. 2019 онд буюу 9 сарын турш Хятад нь АНУ-аас сар болгон  ердөө л 10 тэрбум долларын бараа худалдан авсан байна. Жилээр бол дээд хэмжээ нь 106-108 тэрбум орчим. Тэгвэл одоо үлдэх 10 сард Хятадууд Америкаас худалдан авах барааны хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, 2017 онд АНУ-тай хийсэн худалдааны дээд хэмжээгээ ихээхэн ахиулах хэрэгтэй болох нь.  (зарим эдийн засагчид дараа жил ийм худалдаа нь бүр 310 тэрбум хүрэх болно гэж тооцож байгаа)

Яг ийм юм болох болов уу? Иймэрхүү “их үсрэлт “ ойрын ирээдүйд болох эсэх нь эргэлзээтэй боловч Америкийн зарим төрлийн бараа бүтээгдэхүүний Хятад зарагдах тоо хэмжээ огцом өсөх нь ойлгомжтой.

Энэ бүхнээс гадна гэрээний бусад заалтуудад сонирхол татах зүйл олон бий.

Эхлээд гэрээний 2.3 дахь хэсгийг авч үзье. Хоёр тал (бодит байдал дээрээ Хятадын тал) нь нөгөө улсын нутаг дэвсгэр дээр ажиллах өөрийн компаниудын техник технологийн шийдлээ нутгийн компанид өгөх ёстой болгосон алив шаардлагаас татгалзах болсон байна.

Гэтэл хэдэн арван жилийн турш Хятадын нутаг дэвсгэрт гадаадын компаниудын ажиллах боломжтой гол нөхцөл нь know-how технологио Хятадын талд шилжүүлэх явдал байсан билээ.

Чухам ийм байдлаас болж Хятад нь барууны бүтээгдэхүүнийг амархан хуулбарлаж дараа нь өөр бусад улсад экспортолдог болсон юм.

1.26 гэдэг бүр сонирхолтой заалт бий бөгөөд энд Америкийн засаг захиргаа нь Хятадын нутаг дээр болж байгаа оюуны өмчийн маргаанд  гэмт хэргийн бүрэлдэхүүн  байгаа эсэхийг үнэлэх боломжтой тухай цагаан дээр хараар бичсэн байх юм.

1.24-р заалтад хоёр тал нь (үнэндээ нэг тал гэдэг нь ойлгомжтой) нөгөө талын алдартай лого бүхий бараа бүтээгдэхүүнтэй төстэй тэмдэгтэй барааг  (bad faith trademarks) өөрийн зах зээл дээр байлгахгүй байх. Ийм бараа бүтээгдэхүүн илэрвэл зөвхөн тэмдэг, логог нь биш бүр бүх барааг устгах ёстой болж байгаа юм байна.

1.12 заалтыг анхаарахгүй байж бас болохгүй. Энэ заалтаар Хятад нь гадаадын патентын өөрийн нутаг дэвсгэр дээр үйлчлэх эрхийг, уг патентыг  баталгаажуулахад зарцуулсан хугацаатай адил хэмжээгээр  сунгах ёстой байна.  Хятадад ийм баталгаажуулалт заримдаа 10 жил хүрэх нь бий.

Хоёр тал электроникийн талаар нэлээд нарийн тохироонд хүрсэн бөгөөд энэ нь муу чанартай, хуурамч бүтээгдэхүүн хийхэд хамаарах ба  аль аль талын, засаг төрийн хяналтад байгаа бүх л төрийн байгууллага, компани нь зөвхөн албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглэх ёстой.

Энэ гэрээгээр Хятад нь хөдөө аж ахуйтай холбоотой Америкийн олон арван программыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байгаа юм. Хятадын сүүн үйлдвэрлэл нь Америкийн стандартыг хангах ёстой болж, тахиа, гахай, үхрийн мах боловсруулах үйлдвэрүүд нь мөн холбогдох сертификатыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно.

Мөн санхүүгийн зах зээлийн зохицуулалтын тал дээр Бээжин бас л буулт хийсэн байна.

2020 оны 4-р сарын 1 нээс өмнө Америкийн банк, санхүүгийн компани нь ямар нэг саад тотгоргүйгээр Хятадын хөрөнгийн болон бусад зах зээлд орох болон шинээр хөрөнгийн фонд нээж хөрөнгө удирдах эрхтэй болно. Гэхдээ эдгээр хөрөнгийн байх ёстой доод хэмжээг тооцохдоо зөвхөн Хятад байгаа хөрөнгөөр биш АНУ-д байгаа хөрөнгийг оролцуулж тооцох боломжтой болох юм.

Талууд нь нэг нь нөгөөдөө банкны карттай холбоотой шинэ технологийг нэвтрүүлж байгаа тухай мэдээлэл өгснөөс хойш сарын дотор үүнийг нь хүлээн зөвшөөрөх ёстой ба MasterCard, Visa, American Express болон UnionPay зэрэг картын үйлчилгээний харилцан тохиролцсон тариф хэрэглэх болно.

Энэ бүхнээс харахад дээрх гэрээ нь нэг нь нөгөөдөө бууж өгч байгаа баримт бичиг шиг л санагдаж байна.

Энэ гэрээнд тохирсон зүйлүүдийг бүгдийг нь биелүүлэх боломж хэр байдаг юм бол? Яагаад талууд (үнэндээ бол Хятад) ийм тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан хэрэг вэ?

Хариулт нь ялангуяа хоёр асуултын хариу маш энгийн байх болов уу. Хятадын эдийн засаг нь Америкаас илүү их хамааралтай болохоос Америкийн эдийн засаг Хятадынхаас илүү хамааралтай биш юм. Мөн энэ хамаарал нь худалдааны гэхээсээ илүү технологийн шинж чанартай билээ.

Одоо Хятад улс нь өөрийн нутагт үйлдвэрлэж байгаа компьютер болон утас зэрэг техникт суурилуулж байгаа нийт чипний гуравны нэгийг л үйлдвэрлэж байгаа билээ.Хятадын нутагт хэрэглэж байгаа серверүүдэд Intel-ийн эзлэх хувь 97, бүх ухаалаг утасны 98% нь Microsoft, Google болон Apple-ийн программ хангамж дээр суурилсан байна.

Америкчууд Хятадыг олон жилийн турш үйлдвэрлэлийн тагнуул, хулгай хийж байгаа талаар ярьж байсан нь хоосон зүйл биш, сүүлийн тооцоогоор АНУ нь ийм явдлаас болж жилд 600 тэрбум долларын хохирол хүлээж байжээ. Мөн Хятадын зах зээл Америкийн бараа бүтээгдэхүүнд ихээхэн хаалттай бол Хятадын бараа Америкийн зах зээлд илүү чөлөөтэй зарагддаг билээ.

2017 онд буюу худалдааны дайн эхлэхээс өмнө АНУ нь Хятадын 506 тэрбумын үнэлгээтэй экспортоос 13,5 тэрбум татвар авч байсан бол Хятад нь Америкийн 157 тэрбумын экспортоос 14,1 тэрбумын татвар авч байжээ. Бас Хятадын томоохон корпорацууд нь улсын банкны хөнгөлөлттэй зээл тусламж ихээр авдаг байсан гэдгийг энд хэлэх хэрэгтэй.

Энэ худалдааны дайнд Америкчууд Хятадаас илүү бэлэн байжээ гэдэг нь одоо тодорхой болж байна.

Хятадын бараанд тавих АНУ-ын хил гаалийн татвар нэмэгдсэн ч эдгээр бүтээгдэхүүний эрэлт буураагүй төдийгүй Америкт зарагдах үнэ нь Хятадад зарагддаг үнээс хямд байх тохиолдол ихээр байна. Иймэрхүү байдалд болсон хоёр том гүрний худалдааны дайн нь Хятад улсад илүү хүндээр туссан гэж хэлж болох ба Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялж байх тэр үед Шанхайн SSE Composite индекс 3,196 пункт, Dow Jones – 17,888 пункт үнэлгээтэй байв. Харин одоо энэ үнэлгээ нь Шанхай- 3,074, Dow Jones – 29,297.  

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 2017-2018 онуудад 0,9 хувиар буурсан бол Америкийнх бараг 1,5 хувийн өсөлт үзүүлж байв. Хэдийгээр энэ хугацаанд Хятадтай худалдааны дайн хийж байсан боловч Америкийн экспорт жилд 6,4%-иар өсөж байсан зэргээс харахад ерөнхийлөгч Трампын эхлүүлсэн худалдааны дайнд Хятад ялагдсан бөгөөд тэд ямар нэг байдлаар тохиролцоонд хүрэх нь илүү чухал байжээ.

Харин эхний асуултын хувьд нэлээд хэцүү юм. Худалдааны дайн дөнгөж эхэлж байхад ,Ши Жинпин Америкийн ерөнхийлөгчтэй цуг суун хоол идэн байсан тэр үед Вашингтоны шаардлага нэлээд сул, зөөлөн байсан ба тэр үеийн санал болгож байсан худалдааны татвар нь Хятадад жилийн 6-8 тэрбум долларын хохирол учруулах хэмжээтэй байв.

Америкчуудын ийм дайн хийх хүсэл, шаардлагыг ямар нэг хэмжээгээр шударга зүйл гэж хэлж болох ба Хятад улс ДХБ-д элсэн орсныхоо дараа нь олон янзын хил гаалийн том хураамж тогтоож, зах зээлээ огцом өргөжүүлсэн билээ. Хятадын зохих албаны хүмүүс  Америкаас технологийн хоцрогдлоо бараг арилгасан гэж улсын тэргүүнд ойлгуулж байсныг энд бас хэлэх хэрэгтэй байх.   

Гэтэл үүнээс хойш болж өнгөрсөн үйл явдлууд нь дээрх хоцрогдлоо арилгасан гэсэн ойлголт буруу болохыг харуулж, Америкийн технологийн бүтээгдэхүүнд эмбарго тавих нь Хятадын томоохон корпорацуудыг бараг дампууруулж болох хэмжээнд хүргэх аюултай байдалд оруулсан байна.

Хятадууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа ба (үгүй дээ л одоогоор) технологийн хоцрогдлоо арилгах тал дээр ихээхэн хөрөнгө оруулж байгаа учраас Трамптай хийсэн тохироогоо цаг зуурын үзэгдэл гэж бодож байгаа болов уу. Байдал өөрчлөгдөх хэрээр Хятадын талын байр суурь ч өөр болох болно.

Гэхдээ Америкчууд ч бас амар хүмүүс биш. Хэдийгээр дайн зогсож эвлэрэлд хүрсэн мэт боловч АНУ нь өөрийн улс оронд ирэн янз бүрийн их дээд сургууль, шинжлэх ухааны төвд  сурч боловсрох хүсэлтэй Хятад хүмүүсийг аль болохоор цөөлөх бодлого баримталж байна. Тиймээс Бээжин ч тэр, Вашингтон ч тэр энэ гэрээг хэн хэрхэн яаж сахиж байгааг сайтар ажиглан байгаад шаардлагатай үед өөрчлөх гэж оролдох нь бараг тодорхой болов уу. Өөрөөр хэлбэл “их эдийн засаг” “их улс төртэй” нягт холбоотой байдгийн нэг жишээ нь энэ болно.

Юу ч гэсэн жүжгийн эхний үе дууслаа. Хонх дуугарч, жүжигчид хөшигний цаана орон амарч, үзэгчид цайны газар зорьж байна. Гэхдээ удахгүй эргэн ирж жүжиг дахин эхлэх ба өмнөхөөсөө ч илүү сонирхолтой зүйл болно гэдэгт итгэлтэй байна.      

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419