АНУ-ын сенат Дональд Трампыг цагаатгах баримт хангалттай байгаа гэж үзжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах асуудлаар хийж буй Сенатын шүүх хурал үргэлжилж байна.
Сенатын гишүүд шүүх хуралдаанд нэмж нотлох баримт танилцуулах, гэрч дуудахыг хориглох шийдвэр гаргажээ. Одоо сенатын танхим Дональд Трампад тулгаж буй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох талаар санал хураалт явуулахаар болжээ.
Хэрвээ санал хураалт болох аваас Дональд Трамп ерөнхийлөгч хэвээр үлдэх нь тодорхой юм. Учир нь Дональд Трампын нам болох Бүгд найрамдахчууд сенатын олонх суудлыг эзэлдэг аж. Сенатын танхимд Бүгд Найрамдахчууд 53 суудалтай бол Ардчилсан Нам 47 суудалтай. Хэрвээ 51 гишүүн Трампын эсрэг саналаа өгвөл түүнийг огцруулж болох юм.
Гэхдээ одоогийн байдлаар Трампын эсрэг дуугарсан Бүгд найрамдах намын сенатор байхгүй байна. АНУ түүхэндээ өмнө нь 2 удаа ерөнхийлөгчийг огцруулах шүүх хурал хийж байсан. Харин тэдгээрийн алинд ч сенатын гишүүд ерөнхийлөгчөө огцруулах шийдвэрт хүрж байгаагүй юм.