АНУ-ын сенат Төвдийг дэмжих хууль баталсныг Хятадын эрх баригчид эсэргүүцэв
Өөрсдийн нэг хэсэг гэж үздэг Төвдийг дэмжих хуулийг АНУ-ын төлөөлөгчдийн танхим баталссан явдлыг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Хуа Чунин “Төвдийг дэмжих хууль баталсан явдал нь манай улсын бүрэн бүтэн байдалд шууд халдаж байгаа юм. Мөн АНУ олон улсын гэрээ хэлцэл болоод хууль дүрмүүдийг энэ үйлдлээрээ уландаа гишгэлээ. Үүнээс гадна энэ явдал 2 улсын харилцаанд маш том асуудал үүсгэх болно. АНУ манай улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож байгаагаас гадна Төвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг өдөөн турхирч байна” гэж хэлсэн байна.
Уг хуулийн төсөлд Төвдийн нөхцөл байдлын талаар хууль тогтоогчдод тогтмол тайлагнахыг АНУ-ын засаг захиргаанаас шаардахын зэрэгцээ энэхүү бүс нутагт хүний эрхийг зөрчсөнийхөө төлөө Хятадын тал хариуцлага хүлээх ёстой гэж тусгажээ.
БНХАУ-ын засгийн газар "Төвд нь эрт цагаас эхлээд Хятадын нэг хэсэг байсан. Төвдийн дотоод асуудал бол цэвэр БНХАУ-ын дотоод асуудал учраас өөр улс орон түүнд хөндлөнгөөс оролцохыг хэрхэвч зөвшөөрөхгүй" гэж мэдэгджээ.