Дональд Трамп: Жон Болтоныг би халаагүй байсан бол одоо дэлхийн 6-р дайн эхэлж байх байсан
Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт өөрийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг хүчтэй шүүмжилжээ.
Тэрбээр Болтоныг өөрийн огцруулах хэлэлцүүлэгт гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүстэй удаа дараа холбоо тогтоосон гэж мэдэгдсэн байна.
Трамп "Хэрвээ Жон Болтоныг би халаагүй байсан бол одоо дэлхийн 6-р дайн болж байх байсан. Жон намайг огцруулах хэлэлцүүлэгт оролцож байгаа хэд хэдэн хүмүүстэй уулзаж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс ярьж яваа нь үнэхээр уучлашгүй зүйл юм" гэж мэдэгдсэн байна.
Жон Болтон өнгөрсөн оны 9-р сард Цагаан ордны аюулгүйн зөвлөхийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр халагдсан юм. Тэрбээр Ерөнхийлөгч Трамптай олон зүйл дээр санал зөрөлдөх болсон учраас ажлаасаа өөрөө гарах болсон гэж тухайн үед хэлж байсан аж.
Сенатын танхим ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар саяхан Жон Болтоныг мэдүүлэг өгөхөөр дуудсан бөгөөд тэрбээр "Сенат надаас мэдүүлэг авна гэж байгаа бол би хэзээд бэлэн байна" гэж хариулсан байна. Тэрбээр ерөнхийлөгчийн зөвлөхөөр бүтэн нэг жилийн хугацаанд ажилласныхаа хүрээнд Трампыг огцруулах гол үндэслэл болж буй Украинд шахалт үзүүлсэн хэргийн талаар асар их зүйл мэднэ гэж олон их сурвалж мэдээлж байгаа юм.
Харин Болтон өөрийгөө энэ талаар "Би энэ хэрэгт холбоогүй хүн" гэж хэлсэн байна.