Хорьдол Сарьдагийн "сахиул"

Хорьдол Сарьдагийн "сахиул"

Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт та бүхэнд хүрдэг "Саак өнцөг" булангийн шинэ дугаар хүрч байна. Өмнөх долоо хоногийн баасан гаригт та бүхэнд "Мөнх хөх Сарьдаг" аян замын тэмдэглэл хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа түүний үргэлжлэл болгон Хорьдол Сарьдагийн уулсын байгаль хамгаалагч С.Ренчиндаваагийн ажил, амьдралын түүхээс хуваалцаж байна.

Түлхүүр:

  • Байгаль хамгаалагч хүний хувьд амь насаа хүртэл эрсдэлд оруулан байж нутгаа хамгаалсан бахархам баримтуудаас эхлээд анчин байх үеийн анд нөхдөөс хагацсан гунигт түүх, баавгайтай "тэмцэлдэж" айдсаа давж гарсан оргил үеүдийнх нь тухай түүний түүхээс уншаарай.

Тэртээ умард тэнгэрийн мандалд үлгэр домгийн орныг санагдуулам, үзүүрт сэлэм мэт шовх оройтой сүрлэг уулс харагдана. Сүрлэг оргилууд нь сүглийн манхайгаад, тэнгэр баганадсан уул нуруу нь тэртээ холоос ч бараа сүрээ үл алдана. Арсай хөтлөөр тусгаарлагдсан энэ уулс бол Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хорьдол Сарьдаг юм. Байгалийн унаган төрхөө хадгалсан энэ хайрханд дархан цаазат ан амьтан, ховор ургамал олон бий. Харин тэднийг хамгаалах эрхэм үүрэг хүлээсэн эгэл хүмүүн нэг л бий. Тэр хүн бол Самдангийн Ренчиндаваа юм. Тэрээр Хорьдол Сарьдагийн бүсийн 228000 га газар хариуцсан байгаль хамгаалагч.

Ренчинлхүмбэ, Улаан-уул, Алаг-эрдэнэ сумуудын нутгийг дамнан сүндэрлэсэн Хорьдол Сарьдагийн уулс

С.Ренчиндаваа анх 1995 онд байгаль хамгаалагч болсноос хойш бугын ясан эвэр авахын тулд ой модыг санаатайгаар шатаасан, хуурай мод ашигласан, өндөр хүчдэл тавих нэрээр алт олборлохыг завдсан гээд байгаль орчны эсрэг үйлдэл бүхэнтэй тэмцэж явжээ. Энэ бүхнээс үүдэн амь насаа хүртэл нэг бус удаа эрсдэлд оруулж байсан удаатай аж.

Тухайлбал, 2008 онд өндөр хүчдэл тавих нэрээр Дархадын хотгорт алтны компани орж ирэн, нэг га газар ч үлдээлгүй лиценз авсан байжээ. Тиймээс С.Ренчиндаваа нутгийн ард түмнийг уриалан хөдөлгөж, лицензтэй хэдий ч шууд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй алтны компанийг эсэргүүцэхээр босчээ. Тэр үед тус компанийнхан “Ренчиндаваа гэдэг хүнийг хөнөөж өг. Бид хариуд нь хүссэн мөнгийг чинь өгье” гэж хүнд захиалга хүртэл өгч байсныг таньдаг хүн нь түүнд хэлэн, анхааруулж байсан гэдэг.

Гэсэн ч тэр алтны лиценз эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэн Сумын иргэдийн хурал, дараа нь Аймгийн иргэдийн хурлаар дэмжүүлэн, алтны компанийг нутгаасаа хөөн зайлуулж чадсан байна.

Үүгээр зогсохгүй, “Улсын тусгай хамгаалалттай газар” гэх нэр төдий, ямар ч хяналт, хамгаалалтгүй байсны улмаас Хорьдол Сарьдагийн уулсын ан амьтад устаж, үгүй болох дээрээ тулаад байжээ. Харин 2012 онд “Улаан тайгын тусгай хамгаалалттай газар” бий болоход С.Ренчиндаваа Хорьдол Сарьдагийн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч болсноос хойш өнөөдрийг хүртэл ан амьтдын тоо өсөн нэмэгдсээр байгаа нь бахархалтай. 

C.Ренчиндаваа ан амьтдын өсөлтийн талаар ярьж байна

Байгаль орчин, ан амьтдын төлөө зүтгэсэн 23 жилийн хугацаанд С.Ренчиндаваа гавьяа шагнал, одон медал олныг хүртсэн. Гэвч тэдний дунд “Аварга анчин” гэх тэмдэг байдаг нь содон. Яг л тоон дотор үсэг гэдэг шиг. Учир нь тэр нэгэн цагт аргаль угалз, хойлог шувуунаас бусдыг агнаж үзсэн аварга анчин байжээ. Тэрээр таван настайгаасаа аавыгаа даган ан хийсэн болоод ч тэр үү айх гэдгийг мэддэггүй. Тиймдээ ч “Ан амьтад, араатан жигүүртнээс бус амьд хүнээс л айж яв” хэмээн захидаг.

Анчин байх үеийн үнэнч нөхөд

Анчин байх үеийн үнэнч нөхөд

Тувагийн нутаг, Дархадын хотгорыг хоморголон агнаж явахад нь түүнд гурван сайн “зэвсэг” байжээ. Тэр бол холын тусгалт хурдан буу, хүрэн баавгайн хойноос дайрч хүчийг нь тамирдуулдаг анч нохой, өндөр тайгын бартаат замыг цаа буганаас ч ажралгүй туулдаг алаг морь гурав юм. Гэвч Сарьдаг өндөр уулсын дунд, түнэр харанхуй шөнөөр ч хэзээд хамт байж, гэр бүлийнх нь гишүүн мэт ижилдэн дассан сайн нөхөд нь одоо түүний дэргэд байхгүй. Амьтад хүнд хүнээс илүү нөхөр болж чадах ч, нөхөрлөх хугацаа нь дэндүү богинохон байдаг нь харамсалтай. С.Ренчиндаваа “Би өдийг хүртэлх насандаа гуравхан удаа уйлсан. Нэг нь нохойгоо үхэхэд, нөгөө нь морио үхэхэд” хэмээн хэлэхдээ хоолойных нь өнгө сулрав. Харин гуравдахийг нь нууц хэвээр үлдээлээ.

Тэрээр хайртай морио үгүй болсны дараа үнэнч анддаа зориулан шүлэг зохиож, хөгжмийн зохиолч Д.Чулуунаар ая оруулсан нь өдгөө байгууллагынх нь сүлд дуу болжээ. Одоо ч уул тайгад ганцаар явах урт замын дунд, хайртай алаг морио санагалзан энэ дуугаа аяладаг байна.

  Сайхан алаг мориороо

  Саргүй шөнийн түнэр харанхуйд 

  Сарьдаг өндрийн янгирын тоонд

  Саатаж явсан ч удаагүй...

Харин түүний нохой нь 1987 онд үхсэн бөгөөд үүнээс хойш С.Ренчиндаваа ан хийхээ багасгаж, 1995 оноос нэг мөр цэглэжээ.

Баавгайтай тулалдсан он жилүүд

Баавгайтай тулалдсан он жилүүд

Аварга анчин хүн гэнэт байгаль хамгаалагч болсон “харшилдсан” шийдвэрийн учир нь тэрээр нас явж, ухаан суух тусам хангайн баялгийг “дуусгах” нь буруу гэдгийг ойлгож, “өрөө төлөхөөр” шийджээ.

Гэвч энэ бүх хугацаанд түүний амьдрал дардан байсангүй. 1985 онд шөнө уулнаас баавгай ирж намаржаандаа(гэртээ) байсан настан, ач хүү хоёрыг гэртэй нь даран хөнөөсөн хэрэг гарчээ. Тухайн үед С.Ренчиндаваа өвс хэмжилтээр явсан байсан бөгөөд эргэж ирэхэд нь айл сүйдсэн, аймшигт хэрэг болсныг мэдэгдсэн байна. Түүнийг очиход “овоолсон” гэрийн хажууд 43 хүн цугласан байжээ. Гэрийг сөхөж үзвэл эмгэний ууц, нурууг нь мөлжиж идсэн, ачийнх нь толгой, нүүр нь хавагнасан, их л зовж нас барсан байдалтай байжээ. Цугласан хүмүүс өвсний налуугаар баавгайн мөрийг дагаж үзвэл ойролцоох голын цаад талын бургас руу орсон байж.

С.Ренчиндаваа н.Өлзий гэх анчиний хамт сууринд сууж, хүмүүсээр баавгайг үргээлгэсэн байна. Гэтэл баавгай анчдын зүг бус үргээсэн хүмүүс рүү дайрахад хүмүүс сандралдан, үймэлдэж энд тэнд буун дуу хангинан, зарим нь сандарсандаа морио буудаж байсан гэдэг. Гэтэл баавгай хуруу хиртэй хөлдсөн “Хөг” голын мөсөн дээгүүр гулсан гарч, өөр нэгэн бургас руу оржээ. С.Ренчиндаваа тэр үед өөрийнхөө бууг дүүдээ өгчихсөн байсан тул өөр хүний буу авсан байж.  Азаар тэр бууг өмнөх орой нь авч, тусгалыг тааруулсан байжээ. Ингээд тэрээр баавгайн мөрөөр мөшгөсөөр эргийн гаванд буугаа бэлдэн сууж байтал үргээлэг хийх хүмүүсийн “баавгай ирлээ” гэх дуу тун ойрхон сонсогдсон байна.

Удалгүй ойролцоох бургаснууд хөдөлж, баавгай гараад иржээ. С.Ренчиндаваа хүүхэд байхын л айх гэдгийг мэддэггүй тул баавгайг ирэхэд бараг л аманд нь буугаа үмхүүлж байгаад буудана даа гэж бодоод хүлээж байж. Баавгай түүнд 15 метр орчим ойртон иртэл, баавгайг харсан атлаа буудахгүй байгаа түүнийг хажуугийн дов дээрээс ажиглаж байсан хүмүүс “буу нь гацчихлаа” гэж сандралдан шуугилдсан байна. Үүнийг сонсоод С.Речиндаваагийн бие гэнэт зарсхийж, нээрээ буу минь гацчихвал яах вэ гэж бодон, тэр даруйдаа буудсан байна. Шархадсан баавгай мөлхөж, голын цаад эрэг дээр гарахад дахин буудаж нэг мөр хөнөөжээ.

Хүмүүс ч цуглаж, үхсэн баавгайг тойрон шаваад дээрээс нь нижгэнэтэл буудаж байсан гэдэг. С.Ренчиндаваа “Хүн тийм л айхтар өширхдөг юм билээ, сум газар дээр ойгоод, өөр дээр нь тусах ч аюултай шүү дээ” хэмээн тэртээх 23 жилийн өмнөх явдлыг дурсан ярьсан юм.

Ингээд дээд байгууллагадаа баримт болгон өгөхөөр, баавгайн арьсыг ганзаглаад явжээ. Гэнэтхэн түүний толгойд “Олон зуун жилийн түүхтэй айлын голомтыг устгасан энэ баавгай зүгээр нэг хангайн амьтан биш. Магадгүй хилэгнэсэн онгод тэнгэрийн явуулга гэсэн бодол зурсхын орж иржээ. (Хөвсгөл, тэр дундаа Дархадууд ихэнх нь бөө мөргөл шүтдэг, хүчирхэг онгод тэнгэртэй билээ) Тэр бодлын араас онгод тэнгэрийн элч, явуулыг алсан намайг өнөө шөнө өөрийг минь ирж иднэ гэсэн бодол эрхгүй төрж, биеэр нь хүйт даахад ганзаглаж явсан арьсаа авч шидээд, “Та нар өөрсдөө хүргэж өг” гээд гэртээ харьжээ. Ингээд тэр шөнө өөр дээр нь баавгай ирнэ гэдэгт бат итгэсэн байна.

Сум даяар түгшүүр зарласан байсан тул буугаа зээлдүүлсэн нөхөр нь буцаагаад авах нь зүйн хэрэг. Ингээд баавгайтай тэмцэх урт шөнөтэй буугүйгээр нүүр тулахаас аргагүйд хүрч. Энэ шөнө түүний амьдралын хамгийн урт шөнө байлаа. Тэр гэртээ очоод баавгай галаас айдаг тул ойр хавийнхаа бүх аргалыг түүж, гэрээсээ нилээд зайтайгаар тойруулан өрөөд,  дөрвөн талд нь гал түлжээ. Тухайн үед эхнэр нь  дөнгөж том охиноо өлгийдөн авсан тул нялх биетэй байж.

Шөнө болоход хадам ээж, эхнэр хүүхэд нь гүн нойронд автав. Харин С.Ренчиндаваа өөрөө унтаж чадалгүй, орныхоо хөлд сүх барин баавгай ирэхийг хүлээн суужээ. Шөнө дунд болоход нэг биш нилээн хэдэн баавгай ирж байгаа бололтой арын уулнаас нүсэр чимээ гарчээ. Удалгүй нохой нь гаслаж, чимээгүй болоход нохойг минь баавгай барьчихлаа гэж бодсон гэнэ. Энэ үед хадам ээж нь сэрж “баавгай дугараад байгаа юм биш үү” гээд яаравчлан орноосоо босчээ. С.Ренчиндаваа баавгайн дуу ойртох тусам сүхээ чанга атган хаалга руугаа дөхөж, баавгай ханыг нь эвдээд ороод ирэхэд тархийг нь цавчаад л байя. Харин хэдийг алаад өөрөө үхэх бол, ядаж эхнэр охин хоёроо амьд үлдээж чадах болов уу гэсэн бодол толгойг нь ээрч байжээ.

Тэгтэл хадам ээж нь “баавгай төмөрний дуунаас айдаг гэж сонссон юм байна” гэхэд, гэрт байсан төмөр хувингаа хаалганы завсраар цухуйлгаад,сүхнийхээ үзүүрээр цохиж чимээ гаргасан байна. Гэтэл шуугилдаж байсан баавгайн дуу намджээ. Тэрээр “Миний амьдралын 60 жилд тийм урт шөнө байгаагүй. Тэр шөнө барагддаг юм биш, зогсоод л, суугаад л байлаа, эрхгүй хорвоогийн нэг шөнө юм хойно үүр цайж, гэгээ орсон юм даа” гэв. Үүрээр хадам ээж нь үнээгээ саахаар гараад орь дуу тавин хүргэнээ дууджээ. Түүнийг гарч очиход хоттой малынх нь гуяны ясыг гартал идээд, зарим нь дөнгөж амьтай голтой салгалан зогсож байжээ. Гэвч шөнө ирж, малыг нь идсэн амьтан чухам юу байсныг одоо ч баттай мэддэггүй юм билээ.

Тэр явдлаас хойш өөрийгөө баавгайд л бариулж үхэх хүн гэж бат итгээд морио аргамжихдаа хүртэл цэнэгтэй буутай явдаг болсон байна. Тухайн үед хэт их айдсаас болж сэтгэхүйд нь өөрчлөлт орж, нутгийнхан нь хүртэл “харц чинь нэг л сонин болчихсон байсан” гэж хожим түүнд хэлж байжээ. Хал үзэж, халуун чулуу долоож, үхэхээс бусдыг үзнэ гэдэг нь энэ биш үү.

Гэвч одоо хэцүү бүхэн ард үлдэж, айдас түгшүүрээ мартаад ухаан санаа саруул ирээдүйн зорилгынхоо төлөө ажилласаар байна. Үүргээ гүйцэтгэсэн хорь гаруй жилийн хугацаанд араатан байтугай хүн хүртэл амь насанд нь халдахаар завдаж байсныг дээр дурьдсан билээ.

Амь насаараа дэнчин тавин зүтгэдэг байгаль хамгаалагчдыг ойлгодоггүй зарим хүмүүс тэднийг гадныханд нутгаа худалдчихаад, нутгийн ард түмнээс хамгаалах нэрээр харамладаг гэх ухуулга хүртэл хийж сэтгэлийг нь сэвтүүлж байсныг нуусангүй. Гэвч энэ бүхний эцэст ч тэр шантраагүй бөгөөд олон орны туршлагыг ажваас манай ард түмэн ч байгаль дэлхийтэй хэрхэн харьцах ёстойг ойлгох цаг удахгүй ирнэ гэсэн өөдрөг бодлоор хэцүү бүхнийг давж яваа.

Тэрээр “Саяхан Хорьдол Сарьдагийн уулсдаа гүний шалгалтаар явахад салаа бүхний эхэнд буга, согоо, Сарьдаг бүхний эхэнд янгир байна. Ингэж ан амьтан өсч байгаа нь ирээдүйд манай Дархадын хотгор хуучин төрхөндөө орно гэсэн найдвар төрүүлж байгаа юм. АНУ-д л гэхэд Шар хадны тусгай хамгаалалттай газар, Аляскын тусгай хамгаалалттай газруудад бүхэл бүтэн 20 жил тэмцэл явуулж байж сая нутгийн иргэд бүрэн дүүрэн ойлгож, байгаль дэлхийгээ хамгаалдаг болсон гэдгийг дэлхийн том багш нар бидэнд хичээл заах үеэрээ хэлж байсан. Харин манайх 6-хан жил болж байгаа ч тэр үед гарч байсан зөрчлийг 100% гэж үзвэл өнөөдөр 90% нь устсан.” хэмээн ярьсан юм.

С.Ренчиндаваа нартай, бороотой, цастай, жавартай аль ч үед үүргээ чадварлаг биелүүлж, зөрчил хулгайг өөрийн зүгээс хангалттай таслан зогсоож чадсан. Харин одоо хүсдэг ганц зүйл нь нутгийн зон олон байгаль дэлхийг өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, үр хойчоосоо зээлж авсан хэмээн сэтгэж, хэнээр ч шаардуулалгүй хамгаалан, хайрладаг болох явдал юм. Тэрээр “Хэрвээ ард түмэн энэ бүхнийг ойлгон ухамсарлах аваас 15 жилийн дараа манай нутагт байгаль хамгаалагч хэрэггүй болно ​” гэж догдлол дүүрэн хэлсэн юм.

Миний бичих, таны унших энэ агшинд С.Ренчиндаваа -40 хэмийн хүйтэн, 30 хэмийн халуун аль нь ч бай ажралгүй мориндоо мордож, буугаа үүрээд, Сарьдаг өндөр уулсынхаа дунд алаг мориныхоо дууг аялсаар, өөрийнх нь мэргэжил хэрэггүй болох тэр өдрийн төлөө зүтгэж яваа нь гарцаагүй.

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419