Тэр бол алуурчин. Нийтдээ 500 хүн буудан хороосноос жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд ч байсан гэдэг. Энэ хүн бол Америкийн "Мэргэн бууч Крис Кайл.
2013 онд Крил Кайлыг буудуулан нас барахад Америкчууд хэдэн зуун мянгаараа жагсаж сая сая иргэд эмгэнэл илэрхийлсэн байдаг. Ирак болон лалын ертөнцөд 80 сая ам.доллараар үнэлэгдсэн толгойтой алуурчин Крис Кайлд америкчууд хайртай. Тэр олон зуун америкчуудыг хамгаалахын тулд жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд буудсан. Бурхан юу гэж үзэхийг мэдэхгүй ч ард түмний баатар байлаа.
Нөгөөх нь монголчуудын үзэх дуртай ОХУ-ын алдарт жүжигчин Михаил Ульянов "Воршиловын Мэргэн бууч" гэдэг кино. Энэ киног бас бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэдэг. Шударга ёс тогтооход том золиос, эрсдэл хэрэгтэй гэдгийг эдгээр түүхүүд өгүүлдэг юм. Зорилго нь зөв байх аваас шударга ёсыг тогтоох арга зам ямар байх нь хамаагүй. Манай авлигачид ард түмнээ ажилтай орлоготой болгохын төлөө ямар ч хамаагүй аргаар гэмт хэрэг өдүүлэх, залилан хийх аваас хайртай болж мэднэ шүү.
Б.Жаргалсайхан