УИХ-ын чуулган Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханы саналыг хаалттай горимоор хэлэлцэн, шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 32 нь дэмжиж, 28 нь татгалзсан байна.
Гэхдээ Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх саналаа УИХ-ын даргад өгсөн тул асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин яригдах бололтой.